Аюулгүй байдал судлалын хүрээлэн болон БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэн хооронд хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын уулзалтыг энэ оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сөүл хотод амжилттай зохион байгуулав. Хурлаар ЗХА-ийн аюулгүй байдал, бүс нутгийн эдийн засаг, экологийн асуудлыг хөндөн ярилцаж, хоёр орны иргэдийн асуудлаар санал солилцов.
