Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Байгууллагын тухай

Өнөөгийн сэрэмж, маргаашийн амар амгалан

Аюулгүй байдал судлалын хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гадаад хүчин зүйлс, дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлтийн талаар эрдэм шинжилгээ, бодлогын судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээ хийх, төр, засгийн байгууллагуудын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулсан төрийн өмчит тинк-танк юм.

Үйл ажиллагаа

Хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь мэдээллийн товхимол, бодлогын судалгаа, эрдэм шинжилгээний суурь судалгаа, тэдгээрийн үр дүнг эмхэтгэл, сэтгүүл хэлбэрээр аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүд, сонирхогчдод хүргүүлэх явдал мөн. Түүнчлэн олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын болон хоёр талын харилцааны тодорхой асуудлаар стратегийн яриа хэлэлцээ, үндэсний хэмжээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах үүрэг гүйцэтгэнэ.

Удирдлага, зохион байгуулалт

Г.Ганболд

Захирал, Олон улсын бизнесийн удирдлагын магистр

Б.Индра

ЭНБД, Олон улсын харилцааны доктор

Д.Дүгэрсүрэн

Ахлах судлаач, Эрх зүйч, Олон улсын харилцааны магистр

Х.Урангоо

Ахлах судлаач, Эрх зүйч, Аюулгүй байдлын доктор

Ж.Баярбаатар

Судлаач, Эрх зүйч, Олон улсын харилцааны магистр

Н.Гэрэлт-Од

Судлаач, Эрх зүйч, Олон улсын харилцааны магистр

Н.Буянжаргал

Судлаач, Эрх зүйч

Хамтран ажиллаж буй судлаачид

Д.Үлэмж

Ц.Мөнхбаяр

П.Нямбаяр

С.Энхтөр

Н.Соёлгэрэл

Б.Эрдэнэчимэг

Хамтын ажиллагаатай байгууллагууд