Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Гадаад харилцааны яам, Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх Зэвсэг хураах судалгааны хүрээлэн (UNIDIR) хамтран 2026 оны 6 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд “Цэрэг-аюулгүй байдлын хиймэл оюун, кибер аюулгүй байдлын үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа.
Геополитикийн хүчний дахин хуваарилалт, кибер орон зай болон хиймэл оюуны технологийн эрс өөрчлөлтийн нөлөөгөөр олон улсын харилцаа, аюулгүй байдлын орчинд парадигм шилжилт явагдаж буй энэ цаг үед хиймэл оюун болон кибер аюулгүй байдлын ач холбогдол, тэдгээрийн хамаарлыг (AI-Cyber Nexus) судлах, ойлгох, цаашлаад эзэмших, хэрэглэх нь зөвхөн техник ур чадварын асуудал бус, улс орны бүрэн эрхт байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах суурь хүчин зүйлсийн нэг болж байна.
Монгол Улс стратегийн бие даасан байдлаа бэхжүүлэхийн тулд цахим шилжилтийн тухай ерөнхий ойлголтоос дараагийн шатанд ахиж, үндэсний батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарт шинээр гарч ирж буй технологиудыг ашиглах, эзэмших, илүү нарийн мэргэших зүй ёсны шаардлагын дагуу уг семинар нь технологийн хөгжилтэй холбоотой стратегийн дээрх сорилтуудад бэлтгэл хангах зорилгоор АБСХ, НҮБ-ын ЗХСХ хамтран Монгол Улсын төрийн байгууллагын ажилтнуудад зориулан боловсруулсан “Цэрэг-Аюулгүй байдлын хэрэглээний хиймэл оюун”, “Кибер аюулгүй байдал”-ын эрчимжүүлсэн, тусгай хөтөлбөрөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.










Хариу өгөх