“SECON-2023” олон улсын аюулгүй байдлын хуралд оролцов
2023-04-03
Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат, ахлах судлаач Х.Урангоо нар 2023 оны 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд БНСУ-ын Гоян хотын Кинтекс цогцолборт зохион байгуулагдсан “SECON-2023” олон улсын аюулгүй байдлын хуралд оролцов.

Хурлын хүрээнд аж үйлдвэрийн 4-р хувьсгал, түүнийг дагасан өндөр технологийн эрин үед аюулгүй байдлаа хэрхэн хангах асуудлаар үндэсний бөгөөд хувийн аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүд цуглаж, санал солилцов. Салбар хурлуудад хөндөгдсөн сэдвүүдийг тоймолвол терроризмтой хийх тэмцэл, нисэхийн аюулгүй байдал, хувь хүний мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлын технологийн тренд болон цаашдын хөгжлийн хандлага, нийгмийн сүлжээний аюулгүй байдал, мобайл аюулгүй байдал, ухаалаг технологиос үүдэлтэй аюулгүй байдлын эрсдэл, хиймэл оюун ухаан, сүлжээний аюулгүй байдал, аюулгүй байдлын зах зээл, цаашдын төлөв, кибер аюулгүй байдал зэрэг сэдвийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнөв.

Манай хүрээлэн энэ удаагийн хурлын “Гадаад аюулгүй байдал ба терроризм” салбар хуралдаанд урилгаар оролцсон бөгөөд захирал О.Машбат “Монгол Улсын гадаад аюулгүй байдлын орчин” сэдвээр илтгэл тавьж, ахлах судлаач Х.Урангоо “Монгол Улсын терроризмын нөхцөл байдал” сэдвээр хэлэлцүүлэгт оролцов.
Ангилал:
Өмнөх нийтлэл
Дараах нийтлэл
Сүүлд нэмэгдсэн
Төв Азийн эргэн тойронд
2025-04-15
ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ: КИРГИЗСТАН
2025-04-07
Орос – Украины дайны хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдал
2025-03-31
БНСУ: Улс төрийн хямрал ба гадаад харилцааны хуваагдал
2025-03-25
Технологийн эрин үеийн кибер аюулгүй байдал: Хиймэл оюун ухаан
2025-03-17
Хятадын “Хоёр хурал”
2025-03-10
Гринланд дахь геополитик
2025-02-24
ТРАМП 2.0-ын бодлого (II)
2025-02-17
ТРАМП 2.0-ын бодлого (I)
2025-02-10
“Brics Pay” олон улсын төлбөр тооцооны шинэ систем
2025-02-03