Хятадад ШХАБ-ын сургалтад оролцов

2018-05-31

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/09/1200x674.jpg

 

Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Ц.Эрдэм 2018 оны 5-р сарын 24-30-ны өдөр БНХАУ-ын Бүх Хятадын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан ШХАБ-ын орнуудын ажилчдын хооронд туршлага солилцох 4 хоногийн сургалтад оролцоод ирлээ. Тус сургалт Хятадын Шаньдун мужийн Жинань хотод болж, ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш нийт 18 орны 30 төлөөлөгч, хятадын талаас 50 орчим төлөөлөгч сургалтад оролцжээ.

Уг арга хэмжээ нь “Бүс, зам”-ын дагуух улс орнуудтай ололт, туршлагаа хуваалцах замаар хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилготой. Бүх Хятадын Үйлдвэрчний эвлэлийн буюу Төрийн бус байгууллагын шугамаар дээрх арга хэмжээг зохион байгуулсан нь иргэд хоорондын ойлголцлыг илүү нэмэгдүүлэх ач холбогдолтой ажээ.


Ангилал: Үйл явдал


Өмнөх нийтлэл