Энэ оны 5 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Мэдээллийн аюулгүй байдлын газар хамтран зохион байгуулсан Зүүн өмнө Азийн орнуудын холбоо /АСЕАН/-ны Бүсийн чуулганы гишүүн орнуудын төлөөллөөс бүрдсэн бүс нутаг хоорондын хуралд АБСХ-ийн төлөөлөл оролцов.
Тус бүс нутгийн хурал нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ болон кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсад мөрдөгдөж буй хэм хэмжээг хэрэгжүүлсэн сайн туршлагыг харилцан солилцох, бүс нутгийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой байв.
Хурлын “Олон улсын хэм хэмжээг хэрэгжүүлэх: Сорилт ба стратеги” 2 дугаар салбар хуралдаанд тус хүрээлэнгийн төлөөлөгч илтгэл тавив.
Хариу өгөх