Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 7 дугаар сарын 20-23-ны хооронд Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Аюулгүй байдал судлалын хүрээлэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллахаар. “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал Г.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дэд дарга, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн үндэсний хүрээлэнгийн захирал Баетов Аяз Батыркулович нар гарын үсэг зурлаа.
Үүний дараа Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал Г.Ганболд Бүгд Найрамдах Киргиз улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн үндэсний хүрээлэнгийн дэд захирал Адилбек уулу Шумкарбек, тус хүрээлэнгийн Стратегийн баримт бичгийн хяналт, үнэлгээний хэлтсийн дарга Каниметова Бермет Темирбековна, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Тологонов Эрлан Бейшеналиевич нартай уулзаж Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс санаачлан зохион байгуулдаг Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны “Blue Sky” олон улсын форумын зохион байгуулалт болон хоёр хүрээлэнгийн цаашдын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх төсөл, судалгааны талаар санал солилцлоо.
Хариу өгөх