Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

АБСХ-ийн төлөөлөгчид БНСУ-ын ҮАБСХ (Institute for National Security Strategy)–тэй хоёр талын уулзалт хийв.

Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэн (АБСХ) болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний аюулгүй байдлын стратегийн хүрээлэн (ҮАБСХ) хооронд 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хоёр талын уулзалт боллоо. Уулзалтад талуудын удирдлага, судлаачид оролцож, хоёр байгууллагын урт хугацааны хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа тасралтгүй явж ирснийг онцолж, харилцааг албан ёсоор бэхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэн хамтын ажиллагааны санамж бичиг (MoU)–г байгуулж, талууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны хүрээнд академик солилцооны хөтөлбөр, хамтарсан судалгаа, семинар, сургалт явуулах талаар санал солилцов.