АБСХ-ийн төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын TRENDS Research and Advisory судалгааны хүрээлэнтэй уулзав.
Уулзалтын үеэр талууд судалгаа, шинжилгээний салбарт цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлж, албажуулах талаар санал нэгдсэн бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал Г.Ганболд, TRENDS Research and Advisory хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Др. Мохаммед Абдулла Аль-Али нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар оролцлоо.
Санамж бичгийн хүрээнд талууд хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл солилцох, олон улсын болон бүс нутгийн хурал, зөвлөгөөнд харилцан оролцох, аюулгүй байдал, геополитик, бүс нутгийн судалгааны чиглэлээр туршлага хуваалцах зэрэг үр дүнд суурилсан, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.
Энэхүү хамтын ажиллагаа нь Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн олон улсын түншлэлийг өргөжүүлэх, бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдлын асуудлаарх судалгааны чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.










Leave comment