СУДАЛГАА

Уул уурхайн цахилгаанжуулалт ба эдийн засгийн аюулгүй байдлыг хангах боломж

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/10/uul-uurhai1-.png

2023-09-29 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Монгол Улсын нэгдсэн төсөвийн орлогын ихэнх хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлдэг бол тус салбарын үйл ажиллагааны зардлын ихэнх хувийг технологийн тээврийн салбар (хөрс хуулалт, эцсийн тээвэрлэлт гэх мэт) эзэлдэг. Мөн импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний үнийн 30 орчим хувийг тээврийн зардал эзэлж байна. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор авч хэрэглэдэг

Францын Батлан хамгаалах хөтөлбөр – 2030 (II)

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/09/Webp.net-resizeimage-24-e1548245312839-718x523-1.jpg

2023-09-22 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Францын цэргийн шинэчлэлийн геополитикийн нөлөө Францын уламжлалт ба шинээр бий болж буй геополитикийн хэрэгцээ шаардлагуудад тус улсын улс төр-дипломатын хүч, эдийн засгийн хүч, зөөлөн хүчний чадамж нь XXI зууны ширүүн өрсөлдөөнт орчинд хүч тарамдаж, зарим салбарт хоцорч эхэлсэн. Францын дуу хоолой, байр суурь, нөлөөллийн чадамж АНУ, БНХАУ, Энэтхэг, ОХУ, Их Британи, ХБНГУ, Япон, БНСУ-тай харьцуулахад

Францын Батлан хамгаалах хөтөлбөр – 2030 (I)

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/09/france.png

2023-09-15 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

БНФУ-ын батлан хамгаалах 7 жилийн шинэ хөтөлбөр, түүнд зориулагдсан төсөв 2023 онд батлагдлаа. Шинэ хөтөлбөр нь 2024 – 2030 оны хугацаанд Францын зэвсэгт хүчнийг геополитикийн шинэ хэрэгцээ шаардлагад тохирсон, зохицсон, өндөр чадамжтай хүч болгон хувиргахад зориулагдсан байна. 2022 онд ОХУ-ын зэвсэгт хүчин олон чиглэлд өргөн фронтоор Украины нутагт халдан довтолсон явдал Европын улсуудад батлан хамгаалах

ОХУ Украины дайн цахилгаан эрчим хүчний салбарт нөлөөлж буй нь

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/09/energy.png

2023-09-08 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Ковид-19 цар тахлын хөл хорионы үеэр аж үйлдвэрлэл, худалдаа удааширч саарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний үнэ буурахад хүргэсэн. Ихэнх улс хөл хориог сулруулж эдийн засгаа сэргээх оролдлого хийхтэй зэрэгцээд ОХУ Украин улсад халдан довтолсноор дэлхийн эрчим хүчний салбарын дэг журам эрс өөрчлөгдлөв. Эрчим хүчний анхдагч нөөцийн (нүүрс, газрын тос, байгалийн хий, уран

Хиймэл оюун ухааныг улс төрийн зорилгоор ашиглах эрсдэл

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/09/delta-gan-encoder-MAIN.jpg

2023-09-01 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Асар их хэмжээний мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглах шаардлага өсөн нэмэгдэж, ялангуяа бизнесийн байгууллагууд өдөр бүр давтагддаг ажлуудыг хурдан хийх, цаг хугацаа, мөнгөө хэмнэх зорилгоор машин сургалт (machine-learning), автоматжуулалтыг ашиглаж эхлээд байгаа талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэн өмнөх дугаартаа өгүүлсэн. Гэвч энэхүү технологийн дэвшил мөн сөргөөр ашиглагдах талтай. Улс орон,

Хиймэл оюун ухааны дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/09/1587394367672.jpg

2023-08-25 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Хүн төрөлхтөн хиймэл оюун ухаан (artificial intelligence-AI)-ыг ашиглаж эхэлснээр дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлт гарч байна. Голдман Сакс (Goldman Sachs) компанийн хийсэн судалгаагаар хиймэл оюун ухаан дэлхийн ДНБ-ийг 7 хувиар буюу 7 орчим их наяд ам.доллараар өсгөх бөгөөд бүтээмжийг 10 жилийн хугацаанд 1.5 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Тус компанийн эдийн засагч Жозеф Бриггс “…хэдийгээр хиймэл

Хөрөнгийн зах зээл геополитикийн зэвсэг болох нь

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/08/war-bond-1.png

2023-08-18 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Хөрөнгийн зах зээл яригддаг шигээ үргэлж баялгийг бүтээдэггүй. Бүр эсрэгээрээ геополитикт баялгийг сөнөөх хэрэгсэл хэлбэрээр ашиглагдах боломжтой бөгөөд үүнийг ДАЙНЫ БОНД гэдэг. Дайны бонд бол дайн, зэвсэгт мөргөлдөөний үед цэргийн ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор засгийн газраас гаргасан өрийн бичиг юм. Өөрөөр тодорхойлбол дайны бондыг авч байгаа хүн тухайн улсын армийн хэрэгцээнд зориулан өөрийн мөнгөө зээлж Дайнд

Сансрын орон зай дахь Хятадын хүчин чадавх

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/08/6797184.png

2023-08-11 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Хятадын эдийн засгийн хурдтай хөгжлийг даган сансар огторгуй дахь шинжлэх ухааны судалгаа, бүтээн байгуулалт нь эрчимжиж байна. Хятад улс сансрын орон зайг ашиглах олон төсөл хэрэгжүүлж, олон улсын сансар судлалын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох болов. Хятадад өдгөө 4 сансрын боомт, сансрын тойрог замын янз бүрийн өндөрт хиймэл дагуул хүргэх “Урт марш[1]” (Long March, 长征) цуврал хөөргөгч пуужин

АНУ, БНХАУ-ын хамтран ажиллах боломжит салбар фентанилтай хийх тэмцэл байж болох уу?

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/08/photo-2023-06-15-18-07-30-1686841791kYFdE.jpg

2023-08-04 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

АНУ-д хар тамхи, мансууруулах бодисоос болж хүмүүс амь насаа алдах нь нэмэгдсээр байна. 1999 оноос хойш хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж 1 сая гаруй америкчууд амиа алдсан бол 2012 оноос эхлэн БНХАУ-аас гаралтай, нийлэг (синтетик) мансууруулах бодис АНУ-д хууль бусаар нийлүүлэгдэх болсноос хойш мансууруулах бодистой холбоотой үхлийн тоо эрс нэмэгдсэн байна.[1] Тус улсад 2019 онд

Инфляц гео-эдийн засгийн зэвсэг болох нь

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/07/food-1.jpg

2023-07-28 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Хар алтны сургамж ба таримал алтны судсыг боомилохын учир Геополитикийн бодлого инфляцыг бий болгодог хүчин зүйл болж байхад эсрэгээрээ инфляц нь гео-эдийн засгийн бодлогын зэвсэг болон хувирах боломжтой. Олон улсын харилцааны түүхэнд энэхүү үзэгдэл санаатай болон санамсаргүй байдлаар олон удаа болж өнгөрсөн. Шинэ Кейнсийн эдийн засгийн онолд инфляцын шалтгааныг Эрэлтээс үүдэлтэй, Нийлүүлэлтээс үүдэлтэй, Төрлөхийн хэмээн