Бидний тухай

Аюулгүй байдал судлалын хүрээлэн: Өнөөгийн сэрэмж, маргаашийн амгалан
Аюулгүй байдал судлалын хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гадаад хүчин зүйлс, дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлтийн талаар эрдэм шинжилгээ, бодлогын судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээ хийх, төр, засгийн байгууллагуудын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулсан төрийн өмчит тинк-танк юм.
Хүрээлэнгийн эрдмийн хамт олон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Их Сургууль зэрэг байгууллагаас ирсэн судлаачдаас бүрдэж байна.

Үйл ажиллагаа

Хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь мэдээллийн товхимол, бодлогын судалгаа, эрдэм шинжилгээний суурь судалгаа, тэдгээрийн үр дүнг эмхэтгэл, сэтгүүл хэлбэрээр аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүд, сонирхогчдод хүргүүлэх явдал мөн. Түүнчлэн олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын болон хоёр талын харилцааны тодорхой асуудлаар стратегийн яриа хэлэлцээ, үндэсний хэмжээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах үүрэг гүйцэтгэнэ.

Танилцуулга

Танилцуулга татах