Террорист болон хүчирхийлэл дагуулсан экстремист этгээдүүд интернэт орчныг урвуулан ашиглаж буйтай тэмцэх тухай бүс нутгийн зөвлөгөөнд оролцов

2024-04-26

https://niss.gov.mn/wp-content/uploads/2024/05/viber_image_2024-05-07_11-30-20-655.jpg

Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаачид Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөл, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар хамтран 2024 оны 4 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Террорист болон хүчирхийлэл дагуулсан экстремист этгээдүүд интернэт орчныг урвуулан ашиглаж буйтай тэмцэх тухай” бүс нутгийн зөвлөгөөнд илтгэл тавьж оролцов.  

Тус зөвлөгөөнөөр Төв Ази болон Монгол Улсаас нийт 70 гаруй оролцогчид төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл, хууль сахиулах байгууллага, иргэний нийгэм, боловсрол, технологийн салбарыг төлөөлж оролцон хүчирхийлэл дагуулсан экстремизм, терроризмын агуулгатай контент, худал, ташаа, нийтийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл тархаж буйтай тэмцэх, ингэхдээ хүний эрхийг хүндэтгэх асуудлыг хэлэлцэв. 


Ангилал:


Өмнөх нийтлэл

Дараах нийтлэл