Хятадын Коммунист намын XX их хурал ямар ач холбогдолтой вэ?

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/08/12china-communist-party4.jpg

2022-08-12 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Ши Жиньпиний эрүүл мэндэд асуудал гарахгүй бол Хятадын Коммунист намын XX их хурлаар дахин сонгогдох нь эргэлзээгүй гэж ихэнх ажиглагчид дуу нэгтэй санал нэгдэж байна. Түүнийг улиран сонгогдоход таагүй мэт санагдах зарим хүчин зүйлс, тухайлбал, Ковид-19 халдварыг тэглэх бодлого, эдийн засгийн сааралт зэрэг нөхцөл бий боловч Тайваний хоёр эргийн таарамжгүй байдал, АНУ-Хятадын хоорондын сөргөлдөөн нь Хятадын

Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/08/62d3f84aa310fd2bec96b96c.jpeg

2022-08-05 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Монгол Улс Ойрх Дорнодын бүс нутагтай ойр оршдоггүй боловч энэ бүс нутагт өрнөж буй их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөнийг ажиглах, түүнээс манай гадаад бодлого, аюулгүй байдалд үзүүлэх шууд болон шууд бус нөлөөг судлах шаардлагатай. Энэ зорилгод нийцүүлэн Цагаан Ордоны Ойрх Дорнодын бүс нутагт хийсэн анхны айлчлалд дүн шинжилгээ хийх замаар АНУ-ын зүгээс тус бүс нутагт хэрэгжүүлж

НАТО-гийн стратегийн үзэл баримтлал–2030 (II)

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/07/20220629_h_01_t-scaled-e1659666911585.jpg

2022-07-29 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

          Япон, БНСУ, Австрали, Шинэ-Зеландын төрийн тэргүүд хүрэлцэн ирж NATO-ийн дээд хэмжээний уулзалтанд оролцсон нь Энэтхэг-Номхон далайн театр Умард Атлантын эвслийн ашиг сонирхлын бүс бөгөөд БНХАУ-ын зүгээс учруулах аюул заналыг тогтооно барихад тус бүс нутагт шинэ түнш-холбоотнуудаар[1] (гишүүнчлэл биш) эгнээгээ тэлэх эрмэлзлээ харуулсан явдал болов. Цаашид NATO-ийн гишүүд болон Энэтхэг-Номхон далай дахь холбоотнууд нь аюулгүй

НАТО-гийн стратегийн үзэл баримтлал–2030 (I)

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/07/NATO.jpg

2022-07-22 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Умард Атлантын Гэрээний Байгууллага-НАТО          Дэлхийн II дайны дараа 1946 оноос эхлэн Дэлхийн ба Европ тивийн аюулгүй байдлын шинэ архитектур бүрэлдэж НҮБ, Европын Зөвлөл, Европын Холбоо зэрэг олон эвсэл, байгууллага сууриа тавьсны нэг нь 1949 онд 12 гишүүнтэй үүсгэн байгуулагдсан “Умард Атлантын Гэрээний Байгууллага” буюу НАТО билээ. 1991 онд НАТО системийн гол өрсөлдөгч Коммунист блок ЗХУ

ОХУ-Украины гео-эдийн засгийн өрсөлдөөн (II)

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/07/7.-Euro-Asian-Oil-Transport-Corridor-EAOTC-1.png

2022-07-08 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

(Үргэлжлэл. Эхний хэсэг өмнөх дугаарт) Украины нүүрс-устөрөгчийн нөөц баялаг Украины байгалийн хийн батлагдсан нөөц 1.1 их наяд шоо метр, таамаг нөөц нь 5.4 их наяд шоо метр нөөцтэй[1]. Газрын тосны батлагдсан нөөц нь 850 сая тонн, нүүрс-устөрөгчийн нийт нөөц нь газрын тосонд шилжүүлсэн хэмжүүрээр 9 тэрбум тонн (Btoe) хүрч байна. Эдгээр нүүрс-устөрөгчийн нөөцийн 80% нь

ОХУ-Украины гео-эдийн засгийн өрсөлдөөн (I)

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/07/2-1.png

2022-07-01 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

2022-оны 6 дугаар сарын 23-нд болсон Евро-Зөвлөлийн уулзалтаар Украин, Молдав улсуудад Европын Холбоонд элсэх кандидат статус[1] олголоо. 2009 оноос эхэлсэн Украины Евро-интеграцийн үйл явц албан ёсны кандидат статус авснаас цааш бүх шаардлагуудаа хангаж дуустлаа дахиад хэдэн жил үргэлжлэх нь тодорхойгүй юм. 2014 оноос эхэлсэн ОХУ-Украины мөргөлдөөнийг геополитик, аюулгүй байдлын хувьд “Евро-Атлантын эвсэл тэлснээр NATO-ОХУ-ын дунд

Төв Азийн орнуудын байр суурь (II)

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/07/central-asia-.png

2022-06-24 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

(Эхний хэсэг өмнөх дугаарт) Гурав. Төв Азийн орнуудын ОХУ-аас хамаарах эдийн засгийн хамаарал Тажикистан, Киргизстан, Узбекистаны ДНБ Орост ажиллаж байгаа цагаач ажиллах хүчний мөнгөн гуйвуулгын дүнгээс ихээхэн хамааралтай байдаг. Өнгөрсөн жил Ковид-19 цар тахлын хүнд үед ч ОХУ-д 2.5 сая гаруй цагаач ажилчин ажиллаж байсан. Цагаач ажилчдын мөнгөн гуйвуулга Тажикстаны ДНБ-ий 26.7 хувь, Киргизстаны ДНБ-ий

Төв Азийн орнуудын байр суурь (I)

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/07/central-a.png

2022-06-17 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

ОХУ Украины зэсвэгт мөргөлдөөний асуудлаар Төв Азийн орнууд байр сууриа илэрхийлэхдээ маш болгоомжтой хандаж байна. Донецк, Луганск мужуудын тусгаар тогтнолыг Казахстан, Узбекистаны засгийн газрууд хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Казахстан, Узбекистаны зүгээс Украин дахь цэргийн ажиллагааг зогсоохыг уриалж, Украин руу хүмүүнлэгийн тусламжаа илгээсэн. Гэсэн хэдий ч Оросын талаар байр сууриа илэрхийлээгүй билээ. [1] Казахстан, Узбекистан,  Киргизстан,

Европын Холбоо, НАТО Нордикийн орнуудаар хүч нэмж байна

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/07/sweden.png

2022-06-10 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

ОХУ-ын Украин руу халдан довтолсон үйлдэл нь Европын аюулгүй байдлын архитекторыг үндсэнд нь өөрчилж байна. Энэ нь урт хугацааны туршид төвийг сахих бодлого баримтлаж ирсэн Нордикийн орнуудыг цэрэг-улстөр, аюулгүй байдлын эвслүүдэд нэгдэх шийдвэр гаргах болсноос харагдана. Тухайлбал, төвийг сахих, эвсэлд үл нэгдэх гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн Финлянд, Швед улсууд ОХУ-Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн байр сууриасаа

Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцооны талаарх Австралийн байр суурь

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/08/are-you-in-a-healthy-relationship-4-pillars-to-strengthen-any-relationship-700934_1600x.jpg

2022-06-03 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден энэ оны 5 дугаар сард Азид хийсэн айлчлалынхаа хүрээнд Япон улсад “Дөрвөл”-ийн уулзалтад оролцох үеэрээ тус бүс нутагт хэрэгжүүлэх эдийн засгийн удаан хугацааны “Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо” хэмээх хөтөлбөрийг танилцуулсан юм. Уг тогтолцооны талаарх Австралийн байр суурь, оролцооны тухай “Австралийн стратегийн бодлогын хүрээлэн”-гийн судлаачдын хийсэн судалгааны тайланг товчлон хүргэж байна. Австрали