Энхийн гэрээ байгуулах тухай ОХУ, Япон улсын хэлэлцээрийн үр дүн

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/03/xD93peBD2El5JWoVbRUzYLVOsapwEMdZ.jpg

2019-03-07 — Долоо хоногийн тойм

ЯПОНЫ ерөнхий сайд Ш.Абэ энэ оны эхээр Москва хотноо айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд саад болж буй газар нутгийн маргаандаа цэг тавин энхийн гэрээ байгуулах асуудлаар хэлэлцсэн нь ОХУ, Японы төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байв. ОХУ, Япон улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын эргэн тойронд өрнөсөн анхаарал татсан үйл явдал,

Геостратегийн “эвдрэл”: дангааршил ба даяаршил 4.0

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/02/17-june-manu.jpg

2019-01-31 — Долоо хоногийн тойм

ДАНГААРШИН хүчирхэгжих нь их гүрнүүдийн орших, эс оршихуйн асуудал болоод байна. “Аль нэг нь л ялна” (win-lose) гэсэн дүрмээр нэг нь ганцаараа хожиж, эсхүл хожигдож, бүр мөсөн замхрах дангааршлын цаг үе ирж “аль аль нь хожно” (win-win) гэсэн дүрэм үйлчилдэг даяаршлын үеийг “эвдэж” байна. “Эвдэх”1 (disruption) гэдэг үйл үг өнөө цагт түгээмэл хэрэглэгдэх үг, илтгэгч

Оросын цэргийн номлолыг Өрнөдөд тайлбарлаж буй байдал

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/01/e825aadb981b.png

2019-01-30 — Долоо хоногийн тойм

ОЛОН улсын тогтолцоонд гарч буй өөрчлөлт, их гүрнүүдийн харилцаанд үүсээд буй зөрчилтэй асуудлуудын талаар өгүүлэхэд гол тоглогчдын бие биесийн талаарх харилцан төсөөлөл, баримталж буй стратегийн тухай зайлшгүй өгүүлэх хэрэгтэй. Аюулгүй байдал судлалын хүрээлэн ОХУ, АНУ, БНХАУ болон нөлөө бүхий бусад улсын шинжээчид, бодлого боловсруулагчид нөгөө талынхаа бодлого, стратегийг хэрхэн ойлгож, түүнд тохирсон ямар арга хэмжээг

“ОХУ, БНХАУ 2018 онд” судалгааны өгүүллүүд

2019-01-29 — Жилийн тойм

Манай улсад аюулгүй байдал судлалын салбар үүсч хөгжөөд гуч шахуу жил болж байгаа бөгөөд хөрш орон, бүс нутаг судлал, аюулгүй байдлын уламжлалт хийгээд уламжлалт бус чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийгдэх болсон. Аюулгүй байдал судлалын хүрээлэн байгуулагдаад эхний жилээ үдэхийн хамт нэг сэдэвт анхны бүтээлээ хөрш орон судлалын чиглэлээр, тухайлбал “ОХУ, БНХАУ 2018 онд” сэдвээр манай

БНАСАУ-ын Ким Жон Үний шинэ оны мэндчилгээ ба хоёр дахь дээд хэмжээний уулзалт

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/01/1200x674.jpeg

2019-01-09 — Долоо хоногийн тойм

2018 ОНД Зүүн хойд Азийн бүс нутаг төдийгүй дэлхий дахины анхаарлыг татсан үйл явдал бол Солонгосын хойг дахь түр дулаарал буюу БНАСАУ-ын зүгээс авч хэрэгжүүлсэн гадаад бодлогын гэнэтийн өөрчлөлтүүд байв. Пёнъяны цөмийн хөтөлбөр, тив алгасагч балистик пуужингийн туршилтууд, үүнийг эсэргүүцсэн АНУ болон НҮБ-ын хатуу эдийн засгийн хориг арга хэмжээ, шахалттай тулгараад байсан БНАСАУ эдийн засаг,

Америкийн сонгууль, Д.Трампын ирээдүй, Ж.Хашогийн үхэл, тагнуулын дуулианууд

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/12/123.jpg

2018-12-20 — Долоо хоногийн тойм

ЭНЭ ОНЫ 11 дүгээр сард дэлхий дахины анхаарлын татсан олон үйл явдлуудын дунд АНУ-д болж өнгөрсөн хууль тогтоох байгууллагын бүрэлдэхүүнийг шинэчлэх ээлжит сонгууль өвөрмөц байр суурь элзэв. Уг нь Америкийн “завсрын” хэмээгдэгч сонгууль хоёр жил тутамд тогтмол явагддаг, үр дүнд нь Цагаан ордон дахь засаг захиргааны сөрөг хүчин Капитолийн довыг удирдах эрх олж авах нь

Оросын Холбооны Улс 2018 онд

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/12/1200x674-3.jpg

2018-12-19 — Долоо хоногийн тойм

2018 ОН ОХУ-ын хувьд сүүлийн дөрвөн жилд тулгарсан хүндхэн сорилтуудыг давж гарч чадсан “эерэг” жил байлаа. ОХУ-ын эдийн засаг 2014 оноос хойш анх удаа энэ онд 1,8 хувийн өсөлттэй гарах хандлагатай , Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгууль В.Путины хувьд амжилттай явагдаж, дотоодын улс төрийн байдал тогтворжсон, гадаад харилцаанд “ганцаардуулах, түгжигдмэл” байдлаас гарах томоохон алхмууд хийгдсэн

Худалдааны дайны хоёрдугаар үе эхэлсэн үү?

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/12/1200x674-1.jpg

2018-12-14 — Долоо хоногийн тойм

АНУ, Хятадын төрийн тэргүүн нар саяхан болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын худалдааны алдагдлыг бууруулж, “худалдааны дайн” гэж нэрлэгдэж буй уг сөргөлдөөнийг түр буюу 90 хоногийн хугацаанд харилцан бие биедээ буулт хийх замаар яриа хэлэлцээрийн ширээн рүү шилжүүлэхээр тохиролцсон юм. Гэвч үүнээс ердөө хэдхэн цагийн дараа АНУ-ын тал Худалдааны дайны хоёрдугаар үеийг

Найдвар төрүүлсэн “Их 20”-ийн уулзалт

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/12/1200x674-2.jpg

2018-12-07 — Долоо хоногийн тойм

АРГЕНТИНЫ нийслэл Буэнос-Айрес хотноо “Их 20” бүлгийн удирдагчдын 13 дугаар дээд хэмжээний уулзалт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрөв. Тус уулзалт зарим улс орон дангааршлын бодлого хэрэгжүүлсэн худалдааны дайн, эдийн засгийн хоригийн дарамт шахалтын нөхцөлд, бодит эрсдэлийн тоо нэмэгдэж буй энэхүү “эгзэгтэй” үед болсноор онцлог бөгөөд үр дүн нь өндөр ач холбогдолтой байв. Ази, Номхон далайн