Долоо хоногийн тойм

Казахстаны үйл явдал ба сургамж

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/03/164148276436548699.jpeg

2022-02-11 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хамгийн тогтвортой гэгдэж байсан Казахстан улсад 2022 оны 1 дүгээр сард дэлхий нийтийг цочирдуулсан үйл явдал болж өнгөрсөн бөгөөд одоо хүртэл байдал тогтвортой бус байна. Шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин нэмэгдсэнд бухимдсан иргэд эсэргүүцэн жагсаж, энэ нь олон хот руу халдварлан хүний амь эрсдэж, төр, бизнесийн байгууллагад асар их хор хохирол

Түүхий эдийн зах зээл дэх гео-эдийн засгийн сөргөлдөөн

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/01/333.png

2022-01-28 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Дэлхийн эдийн засагт Украины нөхцөл байдал, хөгжингүй орнуудын инфляцын өсөлт гэсэн хоёр том хүчин зүйл сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Уг хоёр хүчин зүйлээс хамаарч түүхий эдийн зах зээлд савлагаа үүсэхэд бэлэн болоод байна гэж санхүүгийн шинжээч нар үзэж буй бөгөөд 2022 он түүхий эдийн зах зээл “бух” эсвэл “баавгай” /өсөх эсвэл буурах/-аар байх сорилтын жил

Төв Азийн эмзэг асуудал буюу Тажикстан-Талибаны харилцаа

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/02/screenshot11.png

2022-01-21 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Афганистанд засгийн эрхийг гартаа авсан Талибан бүлэглэл Төв Азийн хөршүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж, террористуудтай хамтран ажиллахаас татгалзсан. Төв Азийн орнууд дотроос Тажикстан улс Афганистаны шинэ засгийн газрыг хүлээн зөвшөөрөхийг яарахгүй байна. Тус хоёр улсын хооронд хэд хэдэн таарамжгүй харьцаа үүссэн нь судлаачдын анхааралд өртөв. Тажикстан улсаас Афганистаны эсрэг явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь зарим хүчирхэг

“Бүс, зам”-ын хэрэгжилт

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/02/br.jpg

2022-01-14 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

БНХАУ “Бүс, зам” санаачилгыг 2013 онд дэвшүүлснээс хойш Хятадын гадаад үйл ажиллагаа бүхий л салбарт идэвхжиж байна. Гэхдээ “Бүс, зам” санаачилгын хэрэгжилтэд тулгарч буй эрсдэл сорилтыг Хятад улс хэрхэн даван туулж буй нь стратегийн гол үр дүнг тодорхойлно. Иймээс зорилго, үзэл баримтлал, нөөцийг тэнцвэржүүлэх чадамж гэсэн стратегийн гурван тулгуураар “Бүс, зам” санаачилгын хэрэгжилтийн явцыг авч

Хосолмол дайн

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/01/Hybrid-War.jpg

2022-01-07 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Дэлхийн хүчний тэнцвэр өөрчлөгдөж, АНУ-ын хүч чадал харьцангуй суларч, ОХУ, БНХАУ их гүрний байр суурьт хүрэхээр тэмцэхийн зэрэгцээ улс бус тоглогчдын зохион байгуулалттай үйл ажиллагаа эрчимжиж, дайны арга хэлбэр өөрчлөгдөж байна. Их гүрнүүд дэлхийн дайн, цөмийн дайнаас зайлсхийх хандлагатай байгаа ба дайны ажиллагааг илүү далд хэлбэрт шилжүүлж байгаагийн жишээ нь хосолмол дайн юм. Гэвч хосолмол

ОРОСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОРОН ЗАЙН БҮС

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/01/Putin-siloviki1.png

2021-12-31 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

ОХУ Үндэсний аюулгүй байдлын стратегиа 2021 оны 7 дугаар сарын 2-нд баталж, шинэ мөрийн хөтөлбөрөө тодорхойлжээ. Энэхүү баримт бичигт тодорхойлсноор Оросын гадаад аюулгүй байдлын асуудал өсөн нэмэгдсээр байна. Өрнөдийн орнууд ерөнхийдөө аюулгүй байдлын гол аюулын эх үүсвэр болж буй ажээ. Эдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхийн тулд Орос улс цэргийн хүчээ нэмэгдүүлж, түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа сайжруулах ёстой

БНХАУ-ын Хуурай газрын хилийн тухай хууль

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/01/хил.jpg

2021-12-24 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БХАТИХ-ын Байнгын хорооны хурлаар “БНХАУ-ын хуурай газрын хилийн тухай хууль”[1]-ийг батлав. Тус хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Энэ хууль батлагдсанаар Хятад улс хуурай газрын хөрш орнуудтайгаа хилийн асуудлаа шийдвэрлэхэд эрх зүйн орчинг бүрдүүлж өгч байгаа юм. Хууль батлагдахаас өмнө 2021 оны 4-р

Мансууруулах бодисын xор хөнөөл ба далд зах зээл

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/01/555.jpg

2021-12-17 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Олон улсын хэмжээнд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт явдал буурахгүй, харин ч арга ажиллагаа нь улам нарийн зохион байгуулалтад орж, аюул занал дагуулсаар байгааг судлаачид онцлон тэмдэглэсээр байна. Дэлхийн улс орнууд, Нэгдсэн үндэстний байгууллагын зүгээс энэ талаар олон төрлийн арга хэмжээг авч байгаа ч үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүдийн “Хүний наймаа”, “Мөнгө угаах-терроризмыг санхүүжүүлэх”, “Зэвсгийн худалдаа”,

Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах боломж, сорилт

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/01/58ef3ab261aaf77c03c105d6710dd982-1.jpg

2021-12-10 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Орос Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудал сүүлийн үед идэвхжсэн билээ. Аюулгүй байдал судлалын хүрээлэн уг асуудлаар хийсэн SWOT шинжилгээний дүнг танилцуулан хүргэж байна. Сул тал Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төлөвлөгөө ОХУ, БНХАУ-ын төрийн бодлогод тусгагдаагүй. ОХУ-ын Сибирь дэх байгалийн хийн нөөц, ордуудыг ашиглах, дамжуулах “Дорнын хийн хөтөлбөр”

Байгалийн хийн салбарын өрсөлдөөн

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/01/nord-stream-DISPLAY.jpg

2021-12-03 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

ОХУ, БНХАУ-ыг холбосон газрын тос, байгалийн хийн хоолойг татах саналыг Монгол Улсын төр засгийн зүгээс сүүлийн гучаад жил тавьсаар ирсэн. Хөрш орнуудын харилцаа эрчимтэй хөгжиж, дэд бүтэц, газрын тос байгалийн хийн хоолойн томоохон төслүүдээ манай улсыг тойруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд манай саналд “судалж үзэх” түвшинд хандаж байв. Харин сүүлийн гурван жилд худалдааны дайн, цар тахлын