БНАСАУ хэзээ ОУВС-д гишүүнээр элсэх вэ?

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/10/1200x674-1.jpg

2018-10-13 — Долоо хоногийн тойм

Гишүүнчлэлийн ач холбогдол 2018 оны 9 дүгээр сард БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох үеэрээ АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлогч томоохон зүтгэлтнүүдийн клуб болох Гадаад харилцааны зөвлөл (Council on Foreign Relations)-ийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, хэлсэн үгэндээ “Хойд Солонгосын тал эдийн засгийн шинэчлэлээ гүнзгийрүүлэх, нээлттэй болох, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудад

Олон улсын аюулгүй байдлын тогтолцоон дахь тектоник шилжилт

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/10/1200x674.jpg

2018-10-12 — Долоо хоногийн тойм

“Цаг үеийн парадигм” Одоогоос жил гаруйн өмнө, “Олон улсын удирдлагын шинэчлэлийн төв” хэмээх судалгааны байгууллагаас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний бичгийн 2017 оны 7 дугаар сарын 135 дугаартай эмхтгэлд Харолд Жэймс “Даяаршлыг ухраах явдал дэлхий даяарын сорилт болох нь” (“Deglobalization as a Global Challenge”) хэмээх өгүүлэл нийтлэгджээ. Энэ өгүүллийн агуулга, түүнийг тусгасан гарчгаар бидний аж төрж

Хойд хөршийн “хөзөр” буюу эрчим хүчний “донор”-уудын цуглаан

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/10/1200x674.png

2018-10-11 — Долоо хоногийн тойм

Энэ оны 10 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Москва хотноо дэлхийн эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудад шийдэл эрэлхийлэх, салбарын үр ашигтай байдал, хөгжлийн асуудлаарх “Оросын эрчим хүчний долоо хоног” (Российская энергетическая неделя – РЭН) олон улсын ээлжит чуулга уулзалт болж өнгөрөв. Дэлхийн эрчим хүчний зах зээлийн гол тоглогчдын нэг Оросын Холбооны Улс нь салбарт нүүрлээд буй

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт: ЗХА-ийн улс төрийн яриа хэлэлцээний талбар

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/09/1200x674-2.jpg

2018-09-25 — Долоо хоногийн тойм

ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн ээлжит чуулга уулзалт 9 сарын 11-13-ны өдрүүдэд болсон билээ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан уг чуулга уулзалтын цар хүрээ, оролцогчдын түвшин, хэлэлцсэн асуудлууд хөтөлбөрт туссан эдийн засгийн сэдвээс давж улс төрийн агуулгатай болсноор өмнөх уулзалтуудаас ялгарч байв. Владивостокийн чуулга уулзалтын үр дүн, онцлог ЧУУЛГА уулзалтад дэлхийн 60 гаруй орны

“Хизмет” хөдөлгөөний мөн чанар, Ф.Гюлений үзэл суртал

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/08/h_513.jpg

2018-08-27 — Долоо хоногийн тойм

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй “Улаанбаатар-Эмпати” дунд сургуулийн захирал Туркийн иргэн Вейсел Акчай (Veysel Akçay)-г тойрсон шуугиан Монгол-Туркийн найрсаг харилцаанд сэв суулгах хэмжээнд дөхөж очсон ч хоёр тал улс төрийн уужуу байр суурь барьснаар эмзэг сэдэв болтол дэвэргээгүй нь олзуурхууштай. Хэдий тийм боловч В.Акчайг цаашид хэрхэх асуудал болон уг сургуулийн статусыг хэрхэн харилцан таатай

Геостратегийн боломж ба эрсдэл: бага оврын хиймэл дагуул

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/08/1200x674-1.jpg

2018-08-23 — Долоо хоногийн тойм

Сансрын уудам аюулгүй байдал, геополитикийн онцгой орон зай. Олон улсын харилцааны системийн нэг адил энд “том”, “жижиг” тоглогчид байна. “Жижиг” хэмээгдэх улс орнуудын хувьд өнөөг хүртэл, санхүү, техник, технологийн хувьд хүртээлгүй, хаалттай, хараат байсан орон зай. Сүүлийн үед бага оврын, ухаалаг хиймэл дагуулын технологийн шинэ эрин үе эхэлснээр энэ орон зайд их гүрнүүдийн стратегийн шинэ

Худалдааны дайны өрнөл…

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/08/1200x674-2.jpg

2018-08-22 — Долоо хоногийн тойм

АНУ, Хятадын хооронд ид өрнөөд буй худалдааны дайн одоогоор хир удаан үргэлжлэхийг онож хэлэхэд хэцүүхэн байна. Энэ удаагийн судалгаагаар худалдааны дайн эхэлснээс хойш ямар төрлийн үйл явдал өрнөж, санхүүгийн салбарт ямар өөрчлөлт гарч, худалдааны дайнд ямар улс орнууд өртөж, оролцож байгаа талаар дүн шинжилгээ хийхийг зорилоо. Улмаар Монголын эдийн засагт худалдааны дайн хэрхэн нөлөөлж болзошгүй

Ц.Даваадорж: “Бичил хиймэл дагуул – Үндэсний аюулгүй байдлыг хангах хүчин зүйл”

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/08/1200x674-1.png

2018-08-18 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн Ахлах судлаач, доктор Ц.Даваадорж “Бичил хиймэл дагуул – Үндэсний аюулгүй байдлыг хангах хүчин зүйл болох нь” сэдвээр Улаанбаатарт болж буй “Сансрын инженерчлэл ба хэрэглээ” олон улсын хуралд илтгэл тавьлаа. Доктор Ц.Даваадорж илтгэлдээ: “… Аль ч улс орны үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах

Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал Улаанбаатарт болж байна

2018-08-16 — Долоо хоногийн тойм | СУДАЛГАА

Монгол Улсын Их Сургууль, Япон улсын Кюүшүгийн Технологийн их сургууль хамтран зохион байгуулж, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дэмжих Японы нийгэмлэг ивээн тэтгэсэн бичил хиймэл дагуулын “BIRDS” төслийн олон улсын III хурал, “Монголын байгаль орчинд хиймэл дагуулын мэдээлэл ашиглалт” олон улсын VIII бага хурал 2018 оны 8 дугаар сарын 16-нд нээлтээ хийлээ.

Геополитикийн “дахин хуваарилалт”: ШХАБ, БРИКС эгнээгээ Туркээр тэлэх үү?

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/08/1200x674.jpg

2018-08-06 — Долоо хоногийн тойм

ДЭЛХИЙ дахинаа геополитикийн “дахин хуваарилалт” явагдаж эхлэх шинж тэмдгүүд ажиглагдах болсон талаар тус Хүрээлэнгийн 17 дугаартай мэдээлэлд өгүүлсэн. Үүний илрэл нь сүүлийн жилүүдэд уламжлалт цэрэг-улс төрийн холбоотны харилцаа “ойлгомжгүй” болж эхэлж буй явдал юм. Тухайлбал, НАТО-ийн гишүүд олон улсын аюулгүй байдлын зарим асуудлаар АНУ-тай санал зөрөх, өөр байр суурь баримтлах хандлага ажиглагдах болов. Сүүлийн үед,