АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратеги буюу «Дөрвөлсөн» хамтын ажиллагаа
2018-10-19
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратеги нь 20 гаруй жил турш Афганистан болон Иракийн дайнтай холбогдох исламын терроризмын эсрэг үйл ажиллагааг номлосон хэлбэртэй явж ирсэн бол өдгөө үүнээс татгалзаж их гүрнүүдийн хоорондох тэмцэлд анхаарлаа түлхүү хандуулж байна.
Энэтхэг-Номхон далайн стратегийн төлөвшил
Б.ОБАМАГИЙН засаг захиргааны үед гадаад бодлогын үндсэн чиглэлийг Ази, Номхон далайн бүс нутагт чиглүүлж, “дахин тэнцвэржүүлэх” бодлогыг зарласан ба тус бодлогын хүрээнд “Номхон далай дамнасан түншлэл” (Trans-Pacific Partnership)-ийг байгуулсан. Д.Трамп сонгуулийн кампанит ажлын үеийн мөрийн хөтөлбөрийн дагуу үүнийг цуцалсан боловч АНУ-ын гадаад бодлогод тус бүс нутгийн ач холбогдол үлэмж учир дээрх түншлэлийг дахин эхлүүлэхээ мэдэгдсэн.
Харин бүс нутгийн нэршлийг “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг” (Indo-Pacific) болгон өөрчилжээ. АНУ-ын өмнөх засаг захиргааны үед батлагдсан аюулгүй байдлын стратегид аюул заналын түвшинд террорист бүлэглэлүүд болон “үл бүтэх улс” (rogue states)-уудыг заасан хэдий ч ОХУ, БНХАУ-ыг сөргөлдөгч” (adversary) байдлаар бус, “стратегийн өрсөлдөгч” (competitor) гэж томъёолж байсан. Үндэсний аюулгүй байдлын стратегид тусгаснаар бүс нутаг дахь Хятадын нөлөөллийг тогтоон барих зорилгоор Азийн ардчилсан орнууд болох Япон, Энэтхэг, Австралитай “дөрвөлсөн” хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой; хэдийгээр бодлогын залгамж чанарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч энэ нь хэрэг дээрээ “дахин тэнцвэржүүлэх” бодлого үргэлжилж буй шинжийг агуулж байна.
«Дөрвөлсөн» хамтын ажиллагаа
”ДӨРВӨЛСӨН“ хамтын ажиллагаа анх 2007 онд Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн санаачилга болон тухайн үеийн АНУ-ын дэд ерөнхийлөгч Дик Чейни, Австралийн Ерөнхий сайд Жон Ховард, Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингхийн дэмжлэгтэйгээр 1992 оноос хойш үргэлжилж буй АНУ – Энэтхэгийн “Малабар” тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтад суурилж эхлүүлсэн байдаг.
Хятадын хүчтэй эсэргүүцэл болон хамтын ажиллагаанд багтаж буй гишүүн орнуудын удирдлагад гарсан өөрчлөлт зэргээс үүдэж сүүлийн 10 жилд зогсоод байсан механизм дахин сэргэж байна.
Тус цэргийн хамтарсан сургуулилтад 2015 оноос хойш Япон байнгын оролцогч болсон ба Австрали нь албан бус оролцогчоор хамтран ажиллаж байна. Тус тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт дахь Австралийн оролцоог байнгын, албан болгохыг энэтхэгүүд хүчтэй эсэргүүцдэг.
Энэхүү хамтын ажиллагааны цаад санаа зорилгыг бусад улс гүрнүүд Хятадын өсөн нэмэгдэж буй цэрэг, эдийн засгийн хүчин чадлыг тогтоон барих оролдлого гэж үздэг ба Хятадын засгийн газар албан ёсны эсэргүүцлээ удаа дараалан дипломат шугамаар илэрхийлж ирсэн. Хятадын хүчтэй эсэргүүцэл болон хамтын ажиллагаанд багтаж буй гишүүн орнуудын удирдлагад гарсан өөрчлөлт зэргээс үүдэж сүүлийн 10 жилд зогсоод байсан механизм дахин сэргэж байна.
АНУ, БНЭУ, Япон, Австралийн өндөр албан тушаалтнууд 2017 оны 11 дүгээр сар болон 2018 оны 6 дугаар сарын АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр зөвлөлдөх уулзалтыг хоёр удаа зохион байгуулаад байна. Эдгээр улсууд нь Хятадын бүс нутагт өсөн нэмэгдэж буй нөлөөллөөс сэрэмжилж буйгаа удаа дараа мэдэгдсэн ба тус бус нутаг дахь гол ардчилсан улсуудын хувиар Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг “нээлттэй, чөлөөтэй” байлгах сонирхолтой.
АНУ, Япон, Австрали хамтарсан мэдэгдэлдээ энэхүү дөрвөлсөн хэлэлцүүлгийг тогтмолжуулж хамтын ажиллагааны механизм болгох сонирхолтой байгаагаа дурдсан бол харин БНЭУ Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг нээлттэй, аюулгүй, чөлөөтэй байлгах үзлийг дэмжиж буй бүхий л улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллахаа мэдэгдсэн.
Хятадын бүс нутаг дахь өсөн нэмэгдэж буй хүч чадлыг дээрх 4 улс тус тусдаа өөрийн өнцгөөс харж байна.
Жишээ нь:
Энэтхэгийн хувьд: Бүс нутаг дахь чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан АСЕАН-ы улсуудтай хийж буй худалдааны эргэлтэд шууд үзүүлэх нөлөө ба Энэтхэгийн гол дайсан болох Пакистан-Хятадын харилцаа,
Японы хувьд: Эрчим хүчний 90 гаруй хувийг импортоор авдаг учраас Зүүн Ази дахь эрчим хүчний эргэлтийг удаашруулах эсвэл түүгээр барьцаалж Бээжингийн зүгээс Японд нөлөөлөх,
Австралийн хувьд: Хятадууд далайн замын дэд бүтцийг хөгжүүлэх замаар Өмнөд хятадын тэнгист бэхжих болон Австралийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох,
Америкийн хувьд: Хятадын хэрэгжүүлж буй “Бүс, зам” санаачилга АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн хүчин чадлыг бууруулах тус тус болно.
«Дөрвөлсөн» хамтын ажиллагаанд гарч буй сорилт
2017 оны 11 дүгээр сард болсон дөрвөлсөн зөвлөлдөх уулзалтын үеэр “дүрэмд суурилсан дэг журмыг Азид тогтоох”, “далайн болон агаарын навигацийн эрх чөлөө”, “олон улсын эрх зүйг хүндэтгэх”, “хамтын ажиллагааг өргөжүүлэх”, “тэнгисийн аюулгүй байдлыг хангах”, “Хойд Солонгосын аюулыг тогтоон барих”, “терроризмтой тэмцэх” гэсэн долоон гол асуудлыг хөндөж ярилцсан боловч улс гүрнүүд өөрсдийн мэдэгдэлдээ зарим асуудлын талаар огт дурдаагүй байна. Мөн Америк, Австрали хоёр л өөрсдийн мэдэгдэлдээ “дөрвөлсөн хамтын ажиллагаа” (quadrilateral) гэх нэршлийг буулгасан байна. Иймд тус хамтын ажиллагаанд нэгдэн орж буй дөрвөн улс өөрсдийн ашиг сонирхлын огтлолцож буй цэгийг бүрэн тодорхойлоогүй болох нь ажиглагдана.
Энэтхэгийн зүгээс гаргаж буй иймэрхүү үйлдлүүдийг Америкийн засаг захиргаа таашаахгүй нь дамжиггүй ба улс төр, эдийн засгийн хувьд шахалт үзүүлэх нь бүс нутагт Хятадын нөлөөг тогтоон барих гол холбоотноо цааш түлхэх аюулыг бас дагуулж байна.
Дөрвөлсөн хамтын ажиллагаа нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын нөлөөг тогтоон барих зорилготой боловч Энэтхэг – Америкийн харилцаа тус хамтын ажиллагааны механизмд тодорхойгүй байдлыг үүсгэж байна. Энэхүү хамтын ажиллагааны гол оролцогч болох Энэтхэг ОХУ-аас С-400 загварын пуужингийн довтолгооноос хамгаалах систем худалдаж авах болсныг Америк хүчтэй эсэргүүцэж, Д.Трамп тухайн үйлдэлд нь өөрийн холбоотныг “шийтгэх” зорилгоор Энэтхэгээс ирж буй зарим импортын бараанд ногдуулж буй татварыг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Үүнээс гадна Оросын компаниуд ирэх 10 жилд Энэтхэгт цөмийн зургаан реактор байгуулах жил бүрийн 20 тэрбум ам.долларын гэрээ болон Роснефть жилийн 10 сая тонн газрын тос Энэтхэгт нийлүүлэх 10 жилийн гэрээг байгуулсан. Мөн Энэтхэг өөрсдийн мөнгөн тэмдэгтээр Иранаас газрын тос худалдан авсан хэвээр байна.
Энэтхэг улс Орос, Хятадтай хамтран гурван улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтын механизмыг 2009 оноос эхлүүлж, 14 дэх уулзалтаа хийгээд байгаа. Орос-Хятад-Энэтхэгийн гурван талт уулзалтаас гадна БРИКС, ШХАБ дахь хамтын ажиллагаа нягтарч буй. Эдгээр үйлдэл нь Энэтхэгийн хувьд нэг талаас АНУ, нөгөө талаас Орос, Хятадын дунд тэнцвэр барих стратегийнхаа дагуу үйлдэж буй зүйл билээ.
Энэтхэгийн зүгээс гаргаж буй иймэрхүү үйлдлүүдийг Америкийн засаг захиргаа таашаахгүй нь дамжиггүй ба улс төр, эдийн засгийн хувьд шахалт үзүүлэх нь бүс нутагт Хятадын нөлөөг тогтоон барих гол холбоотноо цааш түлхэх аюулыг бас дагуулж байна.
АНУ, Япон, Австрали хамтарсан мэдэгдэлдээ энэхүү дөрвөлсөн хэлэлцүүлгийг тогтмолжуулж хамтын ажиллагааны механизм болгох сонирхолтой байгаагаа дурдсан бол харин БНЭУ Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг нээлттэй, аюулгүй, чөлөөтэй байлгах үзлийг дэмжиж буй бүхий л улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллахаа мэдэгдсэн.
Дүгнэлт
АНУ-ын холбоотон, түнш улсуудаа хэт өмчирхөж буй харилцаа нь Энэтхэг-Номхон далайн стратегид болон зарим улс гүрнүүдтэй харилцах харилцаанд сэв суулгана. АНУ-Хятадын худалдааны дайн, АНУ-Оросын сөргөлдөөн, АНУ-Энэтхэгийн үл ойлголцол зэргээс хамаарч 2018 оны 11 дүгээр сарын 30-нд Буэнос-Айрэс-т зохион байгуулагдах “20-ийн бүлэг”-ийн уулзалт маш сонирхолтой болох хандлагатай байна.
АНУ Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн улсуудтай тухайлбал Энэтхэгийн удирдагчтай хийх уулзалт тааламжтай бус уур амьсгалтай болох магадлалтай.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02