Германы Холбооны тагнуулын албаны Берлин дэх шинэ байрны эргэн тойронд

2019-03-14

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/03/image.jpg

ХБНГУ-ын Холбооны тагнуулын алба (BND) Бавари мужийн Пуллах хотоос Берлин дэх шинэ байранд нүүж ирсэнтэй холбоотой дуулиантай мэдээлэл Германы сайтуудад гарсныг орчуулан хүргэж байна.

Эх сурвалж: https://www.n-tv.de/mediathek/bilderserien/politik/Das-ist-die-neue-BND-Zentrale-in-Berlin-article20239591.html

ХБНГУ-ын Холбооны тагнуулын алба шинээр баригдсан төв байрандаа нүүж очихын тулд 100000 картон хайрцаг боож багласан. Саяхан энэхүү том хэмжээний нүүлгэн шилжүүлэх ажиллагаа дуусч сонжууч мэлмийт нууц алба Берлиний төвд хүрч ирлээ.

Мөн шинэ байр, шинэ имиж байна гэдэгт ХТА найдаж байна.

Барилгын тулгын чулууг тавьснаас 11 жилийн дараа Холбооны канцлер Ангела Меркель ХТА-ны Берлин дэх шинэ төв байрны нээлтийг 2 дугаар сарын 8 өдөр хийлээ.

Барилгын ажил 2018 онд дуусч бэлэн болсон бөгөөд ХТА-ын олон албан хаагчид энд ажиллаад эхэлсэн байсан юм.

Берлин хотын төвийн Шоссештрассэ дэх ХТА-ны төв байрны барилгын бүтээн байгуулалт нь Холбооны засгийн газрын Дэлхийн II дайнаас хойш хэрэгжүүлсэн  хамгийн том төсөл юм.

Мюнхений ойролцоох Пуллахаас Холбооны нийслэлд  нүүж ирэх нь тусгай албаныханд  бас л өөрчлөлт юм.

Хашааны хаалга нь Бавари муж улсад байсан өмнөх төв байрыг санагдуулахаар байна.

1930-аад оны үед энд “Рудолф Хессийн албан байр” байсан, буйд бөгөөд далд байршилтай юм.

ХТА-ны дарга асан Рудолф Шиндлер тухайн үеийн Холбоо-мэдээллийн удирдлагын төвд зогсож байгаа нь.

Пуллах дахь үе  Хүйтэн дайнтай, “Гелен ажиллагаа”-тай  их холбоотой. Тус арга хэмжээнээс  ХТА үүсч, олон жил тэргүүнээр нь ажилласан Райнхард Гелен (зураг-R.Gehlen)-ний удирдлага дор өсөж хөгжсөн.

Нацист намын болон СС-ийн гишүүн байсан ажилтнуудтай холбоотой олон жил дамнасан асуудлууд,  нууц албаны алдаа, дутагдлууд, сүүлийн үеийн чагнасан, тагнасан гэх дуулианууд, “хар малгайтан”  хоч зэрэг нь ХТА-ны нэр нүүрэнд хамаатай л байгаа.

Энэ толбо олон нийтийн нүдний болон шүүмжлэгчдийн харааны өмнө,хотын төвд байрлах  ХТА-ны хувьд Берлинд ирээд өөрчлөгдөх ёстой.

Барилгын ард талд байрлах хоёр дал мод анхаарал татдаг…

… энэ дотор дамжуулах антен байршуулаагүй хэмээн архитекторчоор ажилласан Ян Клайхой учирлаад байгаа.

Үүдний хэсгийн хоёр барилгын нүүрэн тал нь байгалийн чулуугаар хийгдсэн  бол гол барилга нь хөнгөн цагаанаар бүрэн хүрээлэгдсэн байна.

Ийм материал хэрэглэх нь долгион сарниулах зэрэг техникийн шаардлагатай холбоотой.

ХТА-ны бараг бүх албан хаагчид энд ажиллаж эхэлсэн.

Есөн давхар (зоорийн давхар оруулсан бололтой) барилгад 4000 ажлын өрөө байна. Үүнд техникийн өрөөнүүд, тооцоолон бодох төв, сургалтын хэсэг, залгаа барилгад зочид, иргэдийг хүлээн авах төв байрлана.

ХТА-ын бүрэлдэхүүн нэмэгдэх тохиолдолд өргөтгөл  барих боломжтой.

Барилгын нэмэлт жигүүрийг тэгшхэмтэй байхаар барьж болно.

Зүүн Германы үед энд Вальтер Ульбрихтийн нэрэмжит стадион байрлаж байсан. Сүүлд нь түүнийг “Дэлхийн залуучуудын” гэж нэрлэсэн бөгөөд 1992 онд нурааж, хоосон талбайд нь гольфын дасгал, сургуулилт хийдэг байв.

Олны анхаарал татсан үйл явдлууд болж байлаа: Барилгын зураг алдагдаж, ХМА-ны мэдэгдсэнээр төвийн цөм хэсгийн зураг бус нууцлалын зэрэглэл багатай хэсгийнх нь байжээ.

2015 онд ус зайлуулах таван цоргыг хулгайд алдсанаар барилга усанд автагдаж олон сая еврогийн хохирол учирсан байна.

Үүнийг чиглэл зорилготой хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзсэн байна.

Барилгын явц болон ашиглалтанд орох хугацаа олон жилээр хойшлогдож, мөн анхны төлөвлөгдсөн 720 сая евро 1,1 тэрбум болж өссөн байна.

2014 оны 3-р сард ХТА-ны барилгын нэг жигүүр нь ашиглахад бэлэн болсон.

2016 онд төвийн хэсэг бэлэн болж ХТА-д хүлээлгэн өгсөн байна.

Гэвч тоног төхөөрөмж суурилуулж дуусаагүй бөгөөд нүүлгэн шилжүүлэх зардалтайгаа 400 сая евро болоод байна.

Өрөө тасалгаануудад интернетэд холбогдсон нэг компьютер, зөвхөн дотоод сүлжээнд холбогдсон нэг буюу ажилтан бүрт хоёр төхөөрөмж оногдож байгаа.

Жеймс Бондыг санагдуулам тоноглол байхгүй ч орчин үеийн онц хамгаалагдсан энгийн ажлын байр байгаа гэж төсөөлөгднө.

Гаднах ажиллагаанд оролцдог ажилтнууд энд байдаггүй, зөвхөн захиргааны албан хаагчид ажилладаг.

Нууц албаны домогт нэр хэвээр л байгаа: 2016 онд нээлттэй хаалганы өдөрлөгт олон хүн ирж дугаарлан зогссон.

Гэхдээ иргэдийг барилга руу оруулаагүй бөгөөд тэд хашаан дотор орж танилцсан байна. Байгууламжийг тусгай албаны хэрэгцээнд ашиглагддаг гэдгийг танилцуулж байгаа нь ХТА-ыг илүү ил тод нээлттэй байх стратегийн нэг хэсэг юм.

“Энэ нь зорилгодоо хүрэх үү? Ил тод байх, олон нийтийн хяналт тавих боломжийн тал дээр ч ХТА-ын хувьд хол байна” гэсэн дүгнэлт бүхий асуудлыг тус сайт дэвшүүлжээ.


Ангилал: Долоо хоногийн тойм