“Олон улс, бүс нутгийн тавцанд Монгол Улсад тулгамдаж буй сорилт” сэдэвт семинарт оролцов
2019-05-24
Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаачид Холбооны Бүгд Найрамдах Герман Улс дахь Жорж Маршалын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааны төв (George C.Marshall European Center for Security Studies)-өөс 2019.05.19-05.23-ны хооронд зохион байгуулсан “Олон улс, бүс нутгийн тавцанд Монгол Улсад тулгамдаж буй сорилт” (Mongolia’s Regional and Global Challenges, Mongolian Senior Leader Seminar) сэдэвт удирдах ажилтны семинарт оролцлоо.

Семинарт УИХ, ХЗДХЯ, ЦЕГ болон Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач, албаны хүмүүс хамрагдсан бөгөөд Холбооны парламентын ордон /Бундестаг/, ХБНГУ-ын Гадаад явдлын яам, Эрчим хүчний яам, Олон улсын энхийг дэмжих ажиллагааны төв, Олон улс, аюулгүй байдал судлалын хүрээлэн /German Institute for International and Security Affairs/-д тус тус зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Түүнчлэн “ХБНГУ болон Европын Холбооны зүгээс баримталж буй Евразийн зарим улс орнуудын талаарх эдийн засгийн бодлого”, “Евразийн зарим улс орнууд болон Баруун Европын орнуудын харилцааны чиг хандлага”, “Олон Улсын энхийг сахиулах ажиллагааны төлөвлөгөө, хүлээлт-Монгол Улсын оролцооны чиг хандлага”, “Монгол-Германы эдийн засгийн хамтын ажиллагаа, ХБНГУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим төслүүд” зэрэг сэдвүүдээр дээрх байгууллагуудын холбогдох албан тушаалтан, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулсан болно.
Ангилал: Үйл явдал
Дараах нийтлэл
Сүүлд нэмэгдсэн
ХУУРАМЧ МЭДЭЭЛЛЭЭР ДАМЖУУЛАН АРДЧИЛСАН СОНГУУЛЬД НӨЛӨӨЛӨХ НЬ-2
2019-11-07
ХУУРАМЧ МЭДЭЭ, ХЭВ ШИНЖ, ҮР ДАГАВАР, НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ-1
2019-11-04
Геостратегийн сөргөлдөөний хоёрдугаар фронт: Европ-3
2019-11-01
Геостратегийн сөргөлдөөний “Хоёрдугаар фронт”: Европ-2
2019-10-25
Геостратегийн сөргөлдөөний “Хоёрдугаар фронт”: Европ-1
2019-10-04
Оросын сэргэлт буюу Евроазийн их гүрэн дахин бий болох уу?
2019-09-26
Нийгэм-улс төрийн сөргөлдөөн ба хямралт нөхцөл байдал үүсэхэд нөлөөлөх шалтгаан, хүчин зүйл
2019-09-24
Хонконгод өнгөт хувьсгал гарсан уу? Хонконг – Хар хун
2019-09-18
Худалдааны дайнаас валютын дайнд шилжсэн үү?
2019-09-13
Хосолмол дайн – Технологийн хувьсгалын “найрал хөгжмийг” удирдах нь – II
2019-09-03