БНХАУ-ын “Орчин үеийн дэлхий” судалгааны төвийн төлөөлөгчид зочлов
2018-08-21
БНХАУ-ын “Орчин үеийн дэлхий” судалгааны төвийн дэд дарга Фү Даган тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Аюулгүй байдал судлалын хүрээлэнд зочлон, “Бүс, зам”-ын хүрээн дэх Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын явц, Монгол, Хятадын хамтын ажиллагааны боломж, тулгарч буй сорилт зэрэг асуудлаар санал солилцлоо.
Цаашид хоёр байгууллага хамтран ажиллах талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат, “Орчин үеийн дэлхий” судалгааны төвийн дэд дарга Фү Даган нар санал нэгдэв.
БНХАУ-ын Орчин үеийн дэлхий судалгааны төв бол Коммунист намын төв хорооны Гадаадтай харилцах албаны харъяанд байдаг чухал судалгааны байгууллага бөгөөд 2015 онд байгуулсан “Бүс, зам” олон улсын тинк танкуудын холбооны Нарийн бичгийн дарга нарын газар тус судалгааны төв дээр байрладаг зангилаа байгууллага юм.
Ангилал: Үйл явдал, Хурал, уулзалт
Сүүлд нэмэгдсэн
ОХУ, Украинаас үүдсэн хүнсний аюулгүй байдал
2022-08-19
Хятадын Коммунист намын XX их хурал ямар ач холбогдолтой вэ?
2022-08-12
Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлал
2022-08-05
НАТО-гийн стратегийн үзэл баримтлал–2030 (II)
2022-07-29
НАТО-гийн стратегийн үзэл баримтлал–2030 (I)
2022-07-22
ОХУ-Украины гео-эдийн засгийн өрсөлдөөн (II)
2022-07-08
ОХУ-Украины гео-эдийн засгийн өрсөлдөөн (I)
2022-07-01
Төв Азийн орнуудын байр суурь (II)
2022-06-24
Төв Азийн орнуудын байр суурь (I)
2022-06-17
Европын Холбоо, НАТО Нордикийн орнуудаар хүч нэмж байна
2022-06-10