АНУ-АВСТРАЛИЙН ХОЛБООТНЫ ХАРИЛЦАА БА НОМХОН ДАЛАЙ ДАХЬ ХЯТАДЫГ “ТОГТООН БАРИХ” СТРАТЕГИ
2020-06-19
Аюулгүй байдал судлалын хүрээлэнтэй харилцаа бүхий Ази, Номхон далайн аюулгүй байдлын судалгааны Төвөөс манайд ирүүлсэн Том Корбений судалгааны өгүүллийг орчуулан хүргэж байна. Уг өгүүлэл дэх аливаа дүгнэлт, дэвшүүлсэн үзэл санаа нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.
2018 оноос хойш Австрали, АНУ-ын төлөөлөгчид Хятадтай хийж буй стратегийн өрсөлдөөнийг зогсоох талаар санал бодлоо солилцон жил бүр яриа хэлэлцээ хийж ирсэн. Эдгээр хэлэлцүүлгийн үеэр Энэтхэг – Номхон далайн хаана байрлах хамгаалалт, хориглолтыг илүү бэхжүүлэх болон шаардлагатай үед аль байрлалд хамтран тулалдах талаар ч онцлон ярилцаж байв.
Гэсэн хэдий ч зарим талаараа Номхон далайн арлуудын бүслүүр (PIR) эдгээр хэлэлцүүлгийн гадуур үлдсэн хэвээр байна. Түүхээс үзвэл, тус бүс нутаг нь цэргийн аюул заналхийлэлийн тэргүүн шугам болж байгаагүй ба Америк болон Австрали улс PIR-ийг Хятадын аюул заналхийлэх цэг гэж үзэхээ больсон байна. Үнэн хэрэгтээ, Номхон далайн бааз нь ‘Хятад улсад АНУ-ын гадна талд Австралийг шахамдуулах, тус бүс нутагт тагнуулын мэдээлэл цуглуулах боломж’-ийг олгож болзошгүй. Холбоотны яриа хэлэлцээнд энэхүү боломжийн эсрэг төлөвлгөө гаргаж, арга хэмжээгээ нэгтгэх, уялдуулах шаардлагатай байгаа ч ингэх эсэх нь маргаантай байна.
Холбоотнуудын аль алинд нь удаан хугацааны туршид тус бүс нутагт ашиг сонирхол байсан боловч түр зуурын хямралаас үүдэн түүнийгээ хойш тавьсан нь алдаа болж байна. Вашингтоныг санаа амар унтаж байхад PIR-д Хятадын нөлөө нэмэгдсэн гэж зарим хүмүүс үздэг. Энэ бүс нутагт тусламж үзүүлэх, худалдааг дэмжих нь Вашингтоны оролцоог хангах нэг арга зам байсан хэдий ч Обамагийн засаг захиргааны ‘Ази дахь дахин тэнцвэржүүлэх’ бодлого нь PIR-ийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн эсэх нь маргаантай асуудал юм. Харин одоо энэ бүс нь Трампын засаг захиргааны стратегийн бодлогын гадна үлджээ. 2017 онд Батлан хамгаалах яамнаас гаргасан Төрийн департаментын Энэтхэг-Номхон далайн стратегийг хэрэгжүүлэх Үндэсний батлан хамгаалахын стратегид PIR-ийг нэг ч удаа дурдаагүй ба тулгамдсан асуудлыг шийдвэрлэх урт хугацааны төлөвлөгөө ч байхгүй байна.
2020 оны санхүүгийн жилд тусгасан Үндэсний батлан хамгаалах санхүүжилтийг эс тооцвол PIR-ийг дэмжих АНУ-ын өнөөгийн стратегийн ашиг сонирхол нь тодорхойгүй хэвээр байна. Түүхээс үзэхэд Австралийн PIR-н талаар баримтлах бодлого нэг хэсэг мартагдсан байсан ч сүүлийн үед сэргэж байна. Канберрагийн зүгээс Номхон далайг аюулгүй байдалд нь заналхийлэх эх үүсвэр гэж ойлгодог. 2001 оноос эхэлсэн Ойрхи Дорнод руу чиглэсэн кaмпанит ажил нь хөгжлийн чадавхийг сайжруулах болон ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхэд түлхэц болсон юм.
Аз болоход, Хятад улсын улам бүр өсч буй нөлөө Номхон далайд нөлөөлж байгаа нь Австралийн стратегийн анхаарал, нөөц бололцоог энэ бүс рүү буцаан татсан байна. Өнөөг хүртэл тус улсын засгийн газрын ‘Pacific Step-Up’ бодлогын хамгийн тод бүрэлдэхүүн хэсэг нь тусламж, дэд бүтэц байсан боловч Канберра бүс нутгийн аюулгүй байдлын оролцоог ч мөн өргөжүүлж байна. Бусад санаачлагуудаас дурьдвал 2018 онд жил бүр зохион байгуулдаг ‘Indo-Pacific Endeavor’ тэнгисийн цэргийн сургуулийг Номхон далайгаар дамжуулан явуулсан мөн Австрали улс нь далай тэнгисийн мэдлэг, хяналтын чадавхийг сайжруулах хөтөлбөрүүдийг ивээн тэтгэж, бүс нутгийн цэргийн сургалтыг удирдан зохион байгуулахаар Номхон далай дахь Тэнгисийн цэргийн хүчинг байгуулж байгаа юм.
PIR-ийн стратегийн ач холбогдлын талаар Австрали, Америкийн одоогийн ойлголтууд нилээд зөрүүтэй ч тэр бүр ил гаргадаггүй. Учир нь Их стратегиас илүү ‘стратегийн оппортунизм’–аас шалтгаалсан байж болзошгүй юм. Хятад улсын санхүүжүүлсэн дэд бүтцийн төслүүдийн үр дүнд цэргийн ажиллагаа явагдах нөхцөл сайжрах боломжтой ба энэ мэтээр Хятад улсын өсч буй нөлөө нь холбоотнуудад ноцтойгоор нөлөөлөх болно. Ийм хөгжил нь Хятадад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох, гол ач холбогдол бүхий усан замуудыг хянах, эсвэл бүр Азийн бүст томоохон зөрчилдөөн үүссэн тохиолдолд тухайн орон нутгийн аюулгүй байдалд заналхийлэх боломжийг ч олгож болно. Хятад улсыг PIR-ийг ‘дипломат өрийн урхинд’ оруулдаг гэж буруутгадаг бөгөөд тухайн бүс нутгийн засаглал сул дорой, дэд бүтцийн хөгжил муу байх нь Хятадад ашиг олох таатай динамикийг бий болгодог ба эцсийн эцэст нь энэ нь стратегийн боломжийг эрэлхийлж буй хэлбэр юм.
Гэхдээ зарим холбоотнуудын үзэж байгаагаар Бээжингийн урт хугацааны зорилго бол цэргийн экспансионизм юм. АНУ-ын Энэтхэг, Номхон далай дахь хүчний командлагч адмирал Филипп Дэвидсон саяхан Бүс ба Зам санаачлагыг ‘PIR-д байрлах цэргийн баазуудад зориулж, Хятадын аюулгүй байдлыг хангахаар сойж буй Тройн морь’ хэмээн тодорхойлжээ.
Сүүлийн үед болсон энэ мэт үйл явдалууд түгшүүр төрүүлж байна. 2018 оны 4-р сард Бээжин, Порт Вила хоёр Вануатугийн худалдааны боомтод цэрэг нэвтрэх боломж нөхцөлийн талаар албан ёсоор хэлэлцсэн гэж яригдаж байсан ч хоёр улс үүнийг үгүйсгэв. 2018 оны арваннэгдүгээр сард Бээжингийн зүгээс Манус арал дээрх Ломбрум тэнгисийн баазыг оролцуулаад Папуа Шинэ Гвинейн нийт дөрвөн том боомтыг хамтран хөгжүүлэхээр оролдож байгаад Канберра ихээхэн санаа зовж эхэлжээ. Энэ нь Папуа Шинэ Гвинейтэй холбоотны түншлэлээ бэхжүүлж Ломбрумыг өөрсдөө дахин хөгжүүлэх түлхэц болж байж болзошгүй юм.
Мөн 2019 оны 10-р сард Соломоны арлын Тулаги мужийн удирдлагууд арлыг бүхэлд нь Хятадын төрийн өмчит компанид түрээслэх гэрээ байгуулсаныг Соломоны төв засгийн газар хүчингүй болгожээ. Үүнээс гадна шинжээчид, Дэлхийн 2-р дайны үед гүний усан цэргийн бааз байсан газрын ойролцоо Хятадын сөнөөгч онгоцуудыг байрлуулах онгоцны буудлууд байгуулахаар төлөвлөсөн байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлжээ.
Хятад улс одоохондоо Номхон далайд стратегийн байрлалгүй байгаа ч холбоотны бодлого боловсруулагчид авах арга хэмжээнийхээ талаар зөвшилцөхдөө тэднийг стратегийн байрлал олж авахыг хүлээгээд суухгүй нь ойлгомжтой. Адмирал Дэвидсон Америк, Австрали хоёр улсын Энэтхэг-Номхон далайн стратеги хоёулаа Номхон далайд Хятадын бааз байгуулагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой гэж мэдэгдсэн боловч тэдний энэ зорилго нь хоорондоо хэр зэрэг уялдаа холбоотой болох нь тодорхойгүй байна. Холбоотны зүгээс Хятадын төлөвлөгөөг зогсоож чадах эсэх хэрэв чадахгүй бол учруулах стратегийн хохиролыг хэрхэн яаж аль болох бага хэмжээнд байлгах талаар зөвшилцөлд хүрэх нэн шаардлагатай байна.
Хэд хэдэн хувилбар байж болох ч аль нь ч боломжгүй. Нэгдүгээрт, Канберра, Вашингтон хоёр стратегийн ач холбогдол бүхий байршилд урьдчилан өөрсдийн байгууламжийг байгуулахыг зорьж магадгүй юм. Урьд нь холбоотнууд Папуа Шинэ Гвинейд ийм байгууламж байгуулж байсан бөгөөд Соломоны арлууд руу цааш нэвтрэх боломжтой байх магадлалтай юм. Долларын тоон үзүүлэлт дээр тулгуурлан Бээжинтэй өрсөлдөх нь урт хугацааны туршид холбоотнуудад давуу тал болохгүй учраас хэрэв дээр дурьдсанчлан тухайн бүст стратегийн байгууламж байгуулахыг зорьвол Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах болно.
Эсвэл, холбоотнууд Хятадын хэрэгжүүлэх төслүүдийн зардлыг хэт өсгөх арга хэрэглэх, цаашдын үр дагаварыг үл хэрэгсэн өөрсдийн ашиг сонирхолыг илэрхийлсэн дохио үзүүлэх гэх мэтээр саарал бүсийн тактик хэрэглэж магадгүй юм. Энд холбоотнууд, Бээжингийн Өмнөд Хятадын тэнгист баримтлаж байгаа далайн хяналт, хамгаалалтын байрлал, загас агнуурын хөлөг онгоцнуудыг ашиглаж байгаа зэрэг арга барилаас суралцах хэрэгтэй. Сүүлийн үед шинжээчид мөргөлдөөнийг намжаахын тулд Хятадын арлын баазуудад илүү их цаг хугацаа болон нөөц бололцоог зарцуулах шаардлагатай гэж үзэж байна. PIR дэх БНХАУ-ын байрлалуудыг задлахад ихэд хэцүү байхыг төсөөлж байна. Гэсэн хэдий ч Бээжингийн Номхон далай дахь ашиг сонирхол нь дотоод асуудалтайгаа нягт холбоотой бөгөөд энэ нь Канберра болон Вашингтоны зүгээс Хятадын хэрэгжүүлж буй төслүүдийн эсрэг аливаа үйл ажиллагаа явуулахдаа бодолтой байх хэрэгтэй гэсэн үг юм.
Тэгэхгүйгээр бодлогогүй алхам хийвэл байдлыг улам хурцатгах эрсдэлтэй бөгөөд бүс нутгийн холбоотнуудын улс төрийн чадамжийг сулруулж, гуравдагч хөршийн нутаг дэвсгэр дээр арилжааны эсвэл хосолмол зориулалтын байгууламж байгуулж ч болзошгүй юм. Цаашдаа Хятадаас аливаа бүтээгдэхүүн зэргийг авч хэрэглэснээс, холбоотнууд хамтран хөлөг онгоц эсэргүүцэх болон бусад төрлийн дунд болон ойр тусгалтай пуужингийн чадавхийг хөгжүүлэх зэрэг цэргийн хүчин чадлаа сайжруулах шинэ хөрөнгө оруулалтуудыг хийх нь илүү хямд байх болно. Энэ үүднээс харвал Хятадын хүчийг сулруулах эрсдэлтэй холбоотнуудын хамтарсан судалгаа, бүтээн байгуулалтыг өргөжүүлэх нь Австрали улсад бие даасан стратегийн үр нөлөөг бий болгоход тусалж, АНУ-д Энэтхэг-Номхон далайн стратегийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэх боломжийг олгоно. Үүнээс үзвэл ийм “стратегийн фатализм” тун удахгүй болж болзошгүй ба эдийн засаг, улс төрийн хувьд Хятадтай харьцуулшгүй өртөг багатай бүс нутаг байж болох юм.
Холбоотнууд ямар нэг аргаар Номхон далайн арлуудын бүс нутгийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болно. Цаашид болох яриа хэлэлцээрүүд нь эдгээр цогц асуултуудыг илүү нарийвчлан задлаж үзэх боломж олгоно гэж найдаж байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19