Эсээ бичлэгийн уралдаан зарлав

2023-09-15

https://niss.gov.mn/wp-content/uploads/2023/09/эсээ.png

Аюулгүй байдал судлалын хүрээлэн оюутнуудын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна. Уралдааны дэлгэрэнгүйг доор танилцуулав.

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Сэдэв /сонгох/:

  • Даяаршил ба дангааршил
  • Их гүрнүүдийн бодлого ба Монгол улс
  • Зөөлөн хүчний бодлого ба соёлын дипломат харилцаа

Зорилго: Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцаа, хөрш орнуудын чиглэлд оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхол, идэвх, санаачилгыг хөхиүлэн дэмжих, монгол хэлээр зөв найруулан бичих, бие дааж үзэл бодлоо бүтээлчээр, чөлөөтэй илэрхийлэх, илтгэх чадварыг дээшлүүлэхэд оршино.

Оролцогчдын хамрах хүрээ

Их дээд сургуулийн төгсөх дамжааны оюутнууд.

Хугацаа

Уралдаанд ирүүлэх эсээг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20.00 цаг хүртэл info@niss.gov.mn цахим хаягаар хүлээн авна. II шатны шалгаруулалт явагдах огноо, газрыг жич зарлана.

Шагналын сан

I байр: Батламж, мөнгөн шагнал (2 000 000₮)

II байр: Батламж, мөнгөн шагнал (1 000 000₮)

III байр: Батламж, мөнгөн шагнал (500 000₮)

Зохион байгуулалт

Эсээ бичлэгийн уралдаан 2 шаттай явагдана.

I шат. Эсээг цахимаар хүлээн авч, багш, судлаачдаас бүрдсэн шалгаруулах баг уншиж танилцаад хамгийн өндөр оноо авсан 10 эсээг сонгоно.

II шат. Бичгийн шатнаас шалгарсан 10 эсээ бичигч өөрийн эсээг илтгэлээр танилцуулна. Энэ шатанд хамгийн өндөр оноо авсан 3 эсээг шалгаруулж 1,2,3 дугаар байр эзлүүлнэ.

Эсээ бичлэгт тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага: Тухайн сэдвийг судалсан байх, бичиж буй сэдвээр тодорхой дүгнэлт, санал гаргасан байх.

I шат

  1. Сэдвийн агуулга бүрэн байх
  2. Хэл найруулга, бичлэгийн ур чадвар сайн байх
  3. Үгийн тоо 1000-аас хэтрэхгүй байх
  4. Үсгийн фонт ариал 12, мөр хоорондын зай 1.5, /Word файл/ байх
  5. Ашигласан материал, жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх
  6. Эсээ бичлэгийн бүтэц нь бичигчийн товч танилцуулга /овог нэр, сургууль, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаар/ оршил хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлтээс бүрдсэн байх.

II шат

  1. Сэдвийн агуулга бүрэн байх
  2. Илтгэх ур чадвар сайтай байх
  3. 5-7 минутад багтаан эсээг танилцуулах

Шалгаруулах журам

I шат: Эсээг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүүлэлт: 0-50 онооны системээр дүгнэнэ. 

  1. Сэдвийн агуулгыг бүрэн тусгасан (10 оноо)
  2. Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (10 оноо)
  3. Бүтээлч хандлага (10 оноо)
  4. Шинэлэг санаа дэвшүүлсэн (10 оноо)
  5. Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (10 оноо)

II шат: Эсээг илтгэлээр танилцуулахад баримтлах шалгуур үзүүүлэлт: 0-30 онооны системээр дүгнэнэ. 

  1. Сэдвийн агуулгыг бүрэн илэрхийлсэн (10 оноо)
  2. Илтгэх ур чадвар (10 оноо)
  3. Цаг ашиглалт (10 оноо)

Зохион байгуулагч: Аюулгүй байдал судлалын хүрээлэн, https://niss.gov.mn/

Холбоо барих: 99003960, 89067866


Ангилал:


Өмнөх нийтлэл

Дараах нийтлэл