Олон улсын хуралд оролцлоо
2023-04-25
Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат, ахлах судлаач Х.Урангоо нар 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Япон улсад зохион байгуулагдсан их жолоодогч Ким Ир Сений мэндэлсний 111 жилийн ой, бие даан хөгжих Жүчэ үзэл санааг судлах олон улсын хүрээлэнгийн 45 жилийн ойд зориулсан олон улсын хуралд оролцов. Хуралд Мексик, Итали, Монгол, Солонгос, Япон орны нийт 150 гаруй эрдэмтэн, судлаач нар оролцлоо.
Хурлыг нээж Япон улсын Кимирсенизм-Кимжониризм судлалын үндэсний зөвлөлийн /Japanese National Liaison Council for the Study of Kimilsung-Kimjongilism/ төлөөлөгч Е Масажи, Япон дахь солонгос иргэдийн нийгэмлэгийн /General Association of Korean Residents in Japan/ Нэгдүгээр орлогч дарга Пак Ку Хо нар үг хэлэв. Хуралд нийт 6 илтгэл хэлэлцүүлж, хаалтын үйл ажиллагаа болон Ким Жон Ун даргад илгээх захидлыг уншиж танилцуулснаар хурал өндөрлөсөн юм.
Дөрөв дэх илтгэгчээр Жүчэ үзэл санааг судлах Азийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Жүсөн нийгэмлэгийн тэргүүн О.Машбат “Монгол улсын гадаад бодлого: Сорилт ба боломж” сэдвээр илтгэл тавьж, Жүчэ онолыг бие даасан хөгжлийн бодлоготой уялдуулан тайлбарлав.

Ангилал:
Өмнөх нийтлэл
Дараах нийтлэл
Сүүлд нэмэгдсэн
Хятадын “Хоёр хурал”
2025-03-10
Гринланд дахь геополитик
2025-02-24
ТРАМП 2.0-ын бодлого (II)
2025-02-17
ТРАМП 2.0-ын бодлого (I)
2025-02-10
“Brics Pay” олон улсын төлбөр тооцооны шинэ систем
2025-02-03
Монгол улсыг тойрсон стратегийн орчны өөрчлөлт – цөмийн зэвсэг (II)
2025-01-27
Монгол улсыг тойрсон стратегийн орчны өөрчлөлт – цөмийн зэвсэг (I)
2025-01-20
ОХУ-ын Цөмийн номлолын өөрчлөлт
2025-01-10
Цөөн нийлүүлэгчтэй ураны салбар
2024-10-25
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18