Аюулгүй байдал судлалын хүрээлэн ЭМЯ-тай хамтран сургалт зохион байгуулав

2022-12-08

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/12/11.jpg

Аюулгүй байдал судлалын хүрээлэн нь Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн урилгаар 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн салбарын цахим системийн хэрэглээ ба эх, хүүхдийн эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, төлөвлөлтөд ашиглах чадавхыг нэмэгдүүлэх нь” сэдэвт цогц мэдлэг олгох сургалтыг зохион байгуулахад хамтран оролцлоо.

Сургалтад АБСХ-ээс “Хуурамч мэдээлэлтэй тэмцэх, эрхзүйн хариуцлагын тогтолцоо”, “Кибер аюулгүй байдлын тухай”, “Төрийн болон албаны нууцын тухай” болон “Улс үндэсний Био-аюулгүй байдал, хангах арга замууд” сэдвээр 12 дугаар сарын 7-нд танилцуулга хичээл орсон бол 12 дугаар сарын 8-нд Кибер аюулгүй байдлыг хангах, хүний хувийн мэдээллийг хамгаалах, хуурамч мэдээлэлтэй тэмцэх эрхзүйн үндэслэл, тогтолцооны талаар cистемтэй мэдлэг олгох, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэх зорилгоор багаар ажиллах дадлага ажлыг зохион байгуулж гүйцэтгэв.

Уг сургалтад аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүд, нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн удирдах ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн, биостатистикч эмч, мэдээллийн технологийн мэргэжилтэн нийт 270 хүн оролцлоо.


Ангилал:


Өмнөх нийтлэл

Дараах нийтлэл