Аюулгүй байдал судлалын хүрээлэн нь Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн урилгаар 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн салбарын цахим системийн хэрэглээ ба эх, хүүхдийн эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, төлөвлөлтөд ашиглах чадавхыг нэмэгдүүлэх нь” сэдэвт цогц мэдлэг олгох сургалтыг зохион байгуулахад хамтран оролцлоо.

Сургалтад АБСХ-ээс “Хуурамч мэдээлэлтэй тэмцэх, эрхзүйн хариуцлагын тогтолцоо”, “Кибер аюулгүй байдлын тухай”, “Төрийн болон албаны нууцын тухай” болон “Улс үндэсний Био-аюулгүй байдал, хангах арга замууд” сэдвээр 12 дугаар сарын 7-нд танилцуулга хичээл орсон бол 12 дугаар сарын 8-нд Кибер аюулгүй байдлыг хангах, хүний хувийн мэдээллийг хамгаалах, хуурамч мэдээлэлтэй тэмцэх эрхзүйн үндэслэл, тогтолцооны талаар cистемтэй мэдлэг олгох, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэх зорилгоор багаар ажиллах дадлага ажлыг зохион байгуулж гүйцэтгэв.

Уг сургалтад аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүд, нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн удирдах ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн, биостатистикч эмч, мэдээллийн технологийн мэргэжилтэн нийт 270 хүн оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн
Орос-Хятадын харилцаа
2023-02-03
БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хо-той уулзалт зохион байгуулав
2023-02-03
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт
2023-01-27
Дэлхийн хүнсний хямрал
2023-01-20
Үндсэн хуулийн өөрчлөлт ба “өнгөт хувьсгал”-ын хамаарал
2023-01-13
Түүхий эдийн зах зээлийн чиг хандлага
2023-01-06
Дэлхийн улс төрийн амьдралд өрнөсөн гол үйл явдлууд-2022
2022-12-30
ОХУ-ын эдийн засгийн байдал 2022 онд
2022-12-23
Хятадын хиймэл оюун ухааны хөгжүүлэлт ба “ухаалагжсан” дайнд бэлтгэж буй нь
2022-12-16
Дэлхийн эдийн засгийн хямрал-3: дайны үеийн эдийн засаг
2022-12-09