ҮНДСЭН хуульт байгууллын аюулгүй байдлын нэн чухал хэсэг нь ардчилсан сонгууль. Аливаа сонгуулийн үеэр технологийн дэвшил ашиглан хуурамч мэдээллийг зориудаар түгээж, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх үйл ажиллагаа эрс идэвхждэг ба цаашид ч өсөн нэмэгдэх хандлагтай байна. Өмнөх дугаарт хуурамч мэдээлэл түүний хэв шинж, үр дагаврын талаар ХБНГУ-ын Олон улсын харилцаа, аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн “Хуурамч мэдээлэл ба Европарламентын сонгль” /Аннегрет Бендиек, Матиас Шульце/ судалгааны өгүүлэл болон холбогдох судалгаа, судлаачдын байр суурийг тоймлон хэсэгчлэн хүргэсэн бол үүний үргэлжлэл болох дэлхийн улс орнуудад болсон сонгууль, санал асуулгад цахимжсан хуурамч мэдээлэл ашиглаж, үр дүнд хэрхэн нөлөөлсөн, түүнтэй тэмцэх чиглэлээр хийж буй улс орнуудын үйл ажиллагааны талаар өгүүлэх болно.
Сонгууль ба кибер аюулгүй байдал
ЕХ-ны орнууд 2018 оны арванхоёрдугаар сард кибер аюулгүй байдлын агентлаг буюу ENISA-г бэхжүүлэн, “кибер аюулгүй байдлын тухай хууль”-ийг баталж, анх удаа кибер аюулгүй байдлын дэд бүтцийг хамгаалах тогтолцоог бий болгосон байна. Тухайн үед хакерууд твиттер дээр Orbit гэсэн нэрээр дэлбэрэх өгөгдөл нийтэлсэн, Facebook нь хэрэглэгчдийн мэдээллийг Британийн Cambridge Analytic компанид дамжуулж байсан, Brexit-ийн бүх нийтийн санал асуулга, Франц, Бельги улсад болон Каталонид болсон сонгуульд нөлөөлсөн зэрэг нь энэхүү зохицуулалтын үндсэн шалтгаан болсон. Үүнтэй холбоотойгоор улс төрчид мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах, хууль эрх зүйн стандартыг бий болгохыг шаардсан ба санал хураалтын технологийн аюулгүй байдлыг үндэсний хэмжээний ажил гэж үзсэн байна. Ингэснээр кибер аюулгүй байдлын дэд бүтцийг илүү хүчирхэг болгохын зэрэгцээ халдагч хаанаас гарсныг, цоорхойг яаж ашигласан, ямар мэдээлэлд өртсөнийг ялган олж мэдэх, гэмт хэрэгтнүүдэд хатуу шийтгэл ноогдуулах орчин бүрэлдэнэ гэж үзсэн. Түүнчлэн 2019 оны 1 дүгээр сард Европын сонгуулийн компанит ажлын үеэр мэдээлэл хамгаалах дүрмийг зөрчсөн улс төрийн намуудад торгууль ногдуулахыг зөвшөөрсөн холбогдох хуулийг батлав.
Европын Комисс 2015 оноос хойш мэдээлэл, технологийн сөрөг нөлөөлөлтэй тэмцэх зорилгоор Европын сүлжээ ба мэдээллийн аюулгүй байдлын агентлаг (ENISA) -ийн орон тоо, санхүүжилтийг нэмэгдүүлж, Европын Гадаад үйл ажиллагааны алба (EEAS) -нд Дорнод Strat Com ажлын хэсгийг байгуулсан.
Сонгууль дахь цахим аюулгүй байдал
ЦАХИМ санал хураалтын системийн нууцлал, хүртээмж, бүрэн бүтэн байдлыг хангах талаар ямар арга хэмжээ авч байна вэ? АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар нөлөөлсөн гэж мэдэгдсэний дараа Европын Зөвлөлийн Венецийн комиссоос Зөвлөлийн 61 гишүүн орны сонгуулийн байгууллагуудтай нягт холбоотой ажилласан. Гишүүн орнуудын цахим санал хураалтын системүүд өөр өөр байгаагаас гадна цахим санал хураах ажиллагааг зөвхөн Бельги, Болгар, Эстони, Францад ашигласан байна. Болгар улсад санал хураах машиныг зөвхөн 2019 оны Европарламентийн сонгуульд жижиг хэсгүүдэд ашигласан. Францад, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал өгөх машин ашиглахыг түр зогсоосон байна. Герман, Австри зэрэг бусад оронд санал хураалтыг зөвхөн саналын хуудсаар хийсэн бөгөөд сонгуулийн үр дүнг тодорхойлоход мэдээллийн технологийг ашигласан. Эстонийн хувьд бол интернетээр онлайн санал өгөх боломжийг олгодог цорын ганц улс. ЕХ-ны улс орнууд санал өгөх өөр өөр компьютер, систем ашигладаг тул цахим санал хураалтын системийн техникийн эмзэг байдлыг үнэлэх боломжгүй. Гэсэн хэдий ч санал өгөх бүх компьютерийг удирдаж болох тул мэргэжилтнүүд санал бүрийн хувийн материалыг хэвлэхийг зөвлөсөн байна. 2018 оны 7 дугаар сард “Network Information Service “ (NIS)-ийн удирдамжийн 11 дугаар зүйлд заасны дагуу гишүүн 20 орны төлөөлөгчид сонгуулийн цахим аюулгүй байдлын талаар дүгнэлт бэлтгэж, гишүүн орнуудыг Европын хамтын ажиллагааны сүлжээнд холбогдож, аюулгүй байдлын талаар тодорхой зохицуулалт, холбоо барих цэгүүд байрлуулахыг уриалсан байна.
Сонгууль ба Мэдээллийн дайн
ЕВРОПЫН Комисс 2015 оноос хойш мэдээлэл, технологийн сөрөг нөлөөлөлтэй тэмцэх зорилгоор Европын сүлжээ ба мэдээллийн аюулгүй байдлын агентлаг (ENISA) -ийн орон тоо, санхүүжилтийг нэмэгдүүлж, Европын Гадаад үйл ажиллагааны алба (EEAS) -нд Дорнод Strat Com ажлын хэсгийг байгуулсан. 2018 оны 10 дугаар сард Facebook, Google, Twitter, Mozilla, түүнчлэн онлайн платформ, зар сурталчилгааны салбарыг ажиллуулдаг мэргэжлийн холбоод хамтран, хуурамч мэдээлэл, хуурамч аккоунтуудтай тэмцэх зорилгоор “мэдээлэл өгөх тухай дүрэм”-ийг баталжээ. Хоёр сарын дараа еврокомисс болон ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн төлөөлөгч хуурамч мэдээллийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, хуурамч мэдээллийн эсрэг системийг бий болгох ажлыг эхлүүлсэн бөгөөд 50 хүний орон тоо, таван сая еврогийн төсөвтэй хэрэгжүүлэхээр баталжээ . Уг систем нь хуурамч мэдээлэл тараах ажиллагааг бодит цаг хугацаанд нь тодорхойлж, уг асуудлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, ЕХ-ны хил хязгаараас гадна Хойд Африк, Ойрхи Дорнод, Балканд хуурамч мэдээлэл цацагдсан эсэхийг хянах зорилготой ажээ. Мөн ЕХ-ны мэдээлэл хамгаалах хуулийг сонгуульд хэрхэн ашиглах талаар удирдамж боловсруулж, кибер аюулгүй байдлын чиглэлээр зааварчилгаа өгч, гишүүн орнууд халдлага гарсан тохиолдолд юу хийх хэрэгтэй гэсэн загварчлалыг ажиллуулж эхэлсэн байна.
Хуурамч мэдээлэлтэй тэмцэж буй улс орнуудын туршлагаас
АВСТРИИЙН улс төрчид 2016 оны ерөнхийлөгчийн компанит ажлын дараа хуурамч мэдээлэл, түүний нийгмийн сүлжээнд тархсан нөлөө, нөлөөллийг авч үзсэн. 2016 оны арван хоёрдугаар сард Австрийн шүүхээс Facebook компанид хандан Австрийн Ногоон намын дарга Эва Главишниг-Пишчектэй холбоотой сөрөг бичлэгийг хаахыг үүрэг болгов. The Washington Post сонинд: “Фэйсбүүкт түүний талаарх доромжилсон утга агуулгатай хуурамч нийтлэлийг “хуурамч профайл”-аар дамжуулан тараасан. Тухайн хуурамч нийтлэл нь урьд өмнө Австрийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Александр ван дер Беллен рүү дайрахад ашигласантай ижил төстэй хуурамч профайлаар бүтээсэн” хэмээн бичсэн байна.
Хятад: АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тархсан хуурамч мэдээлэл, нийтлэлүүдийг хятад хэл дээр хөрвүүлэн тараасан. Хятад улсын засгийн газар өсөн нэмэгдэж буй хуурамч мэдээллийн асуудалд хяналт тавих, таслан зогсоох, интернетийн цензурыг нэмэгдүүлэхэд дээрх асуудлыг үндэслэл болгосон. Тус улсын удирдагчид Ужэнь хотод болсон дэлхийн интертэнийн гуравдугаар чуулга уулзалтын үеэр “…АНУ-ын сонгуулийн талаарх хуурамч мэдээллийн хор уршиг интернетийг чөлөөтэй, нээлттэй ашиглахад илүү их харшлах болсон…” хэмээн мэдэгдсэн ба барууны ардчилал, хэвлэлийн эрх чөлөөг цаашид шүүмжилж үзэх нэг шалтгаан болсон юм.
“Хятад улс: …АНУ-ын сонгуулийн талаарх хуурамч мэдээллийн хор уршиг интернетийг чөлөөтэй, нээлттэй ашиглахад илүү их харшлах болсон…” хэмээн мэдэгдсэн ба барууны ардчилал, хэвлэлийн эрх чөлөөг цаашид шүүмжилж үзэх нэг шалтгаан болсон юм.
Франц: 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн мөчлөгийн үеэр улс төрийн мэдээний гажуудлыг судалж үзсэн байна. Хуурамч нийтлэлүүдийн нэг нь Францын ард түмэн санал өгөхөөс өмнө “Марин Ле Пен ерөнхийлөгчөөр сонгогдлоо” гэх хуурамч мэдээлэл байв. Мөн Э.Макроны хувийн и-мэйлийн мэдээлэл, түүнчлэн санамж бичиг, гэрээ, нягтлан бодох бүртгэлийн зарим баримт бичиг зэргүүдийг вэбсайтуудад хууль бусаар байршуулсан. Үүнтэй холбоотойгоор Э.Макрон сонгуулийн компанит ажлынх нь үеэр тархсан хуурамч мэдээлэлтэй хатуу тэмцэх болно хэмээн мэдэгдэж байв.
Герман: ХБНГУ-ын канцлер А.Меркель 2016 оны арваннэгдүгээр сард Бундестагт хуурамч сайтуудыг шүүмжилж, интернет тролль, бот, хуурамч мэдээний вэб сайтуудын асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг уриалсан байна. Тэбээр хуурамч мэдээлэл тараадаг цахим хуудсууд нь популист экстремизмын хүчийг нэмэгдүүлж буй болохыг анхааруулсан. ХБНГУ-ын Холбооны тагнуулын албаныхан 2017 оны Германы сонгуульд Орос улс кибер халдлага явуулах магадлалтай байгааг анхааруулсан.
Филиппин: 2016 оны Филиппиний сонгуульд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан хуурамч мэдээллүүд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлсэн байна. Оксфордын их сургуулийн судалгаанд Р.Дутертегийн сонгуулийн компанит ажлын үеэр олон нийтийн үзэл бодлыг алдагдуулан, ташаа мэдээлэл түгээх зорилгоор троллуудад 200,000 доллар төлсөн талаар дурдсан байна. Филиппин дэх хуурамч мэдээний тархалт нь хууль тогтоогчдын зүгээс хуурамч мэдээлэлтэй тэмцэх хууль боловсруулахад түлхэц болжээ.
Украин: В.Януковичийг огцруулсны дараа буюу 2015 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Европ, Украины хоорондын харилцааг тасалдуулах зорилготой Оросын мэдээлэл сурталчилгааны компанит ажлыг шүүмжилсэн тайлан нийтэлсэн. Deutsche Welle-ийн үзэж байгаагаар үүнтэй ижил төстэй тактикийг АНУ-ын сонгуулийн үеэр хуурамч мэдээний вэбсайтууд ашиглаж байжээ. Украин дахь хуурамч мэдээ, тэр дундаа Украины хямралыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах зорилгоор StopFake нэртэй цахим хуудсыг Украины идэвхтнүүд 2014 онд бий болгосон байна .
Facebook, Google зэрэг онлайн технологийн аварга компаниуд 2016 онд хуурамч мэдээтэй тэмцэх арга хэрэгслийг байрлуулж эхлэв. Тухайлбал, Google Trends нь хуурамч мэдээ гэсэн нэр томъёог 2016 оны 10 дугаар сард онлайн хайлтад татсан болохыг харуулж байна.
Англи: 2016 оны 12 дугаар сарын 8-нд Тагнуулын алба (MI6)-ны дарга Алекс Юнгер MI6-ийн төв байранд сэтгүүлчдэд хандан, “хуурамч мэдээ, мэдээлэл, суртал нэвтрүүлэг нь ардчилалд хор хөнөөлтэй. MI6-ийн эрхэм зорилго бол мэдээллийн дайн тулаан дахь стратегийн давуу талыг засгийн газартаа хүргэх , Европын орнууд зэрэг бусад улсуудад туслах, хуурамч мэдээтэй тэмцэх явдал юм. Тэрээр хуурамч мэдээ сурталчлах нь манай тусгаар тогтнолд ноцтой аюул учруулж байна. Ардчилсан үнэт зүйлийг баримталдаг бүх үндэстэн хуурамч мэдээнд санаа зовох ёстой” гэж мэдэгдсэн.
АНУ: “Хуурамч мэдээ” дэлхий нийтийн анхаарлын төвд орж, ялангуяа 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор идэвхтэй гарч ирсэн. Улс төрийн тоймч, сэтгүүлчид 2016 оныг хуурамч мэдээ-ний жил болгон тэмдэглэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичжээ. Д.Трамп хуурамч мэдээ болон хуурамч мэдээллийн хэрэгсэл -ийн талаар 12 дугаар сарын байдлаар 176 удаа твиттерт жиргэсэн байна. Facebook, Google зэрэг онлайн технологийн аварга компаниуд 2016 онд хуурамч мэдээтэй тэмцэх арга хэрэгслийг байрлуулж эхлэв. Тухайлбал, Google Trends нь хуурамч мэдээ гэсэн нэр томъёог 2016 оны 10 дугаар сард онлайн хайлтад татсан болохыг харуулж байна. BuzzFeed-ийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн гурван сарын хугацаанд Facebook дэх сонгуулийн тухай хуурамч хорин нийтлэлээс арван долоо нь Х.Клинтон, эсвэл Д.Трампын эсрэг байжээ .
Ангилал: Долоо хоногийн тойм
Дараах нийтлэл
МОНГОЛ ХЯТАДЫН ХАРИЛЦАА БА НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛССүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19