Ц.Даваадорж: “Бичил хиймэл дагуул – Үндэсний аюулгүй байдлыг хангах хүчин зүйл”
2018-08-18
2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн Ахлах судлаач, доктор Ц.Даваадорж “Бичил хиймэл дагуул – Үндэсний аюулгүй байдлыг хангах хүчин зүйл болох нь” сэдвээр Улаанбаатарт болж буй “Сансрын инженерчлэл ба хэрэглээ” олон улсын хуралд илтгэл тавьлаа.
Доктор Ц.Даваадорж илтгэлдээ: “… Аль ч улс орны үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах салбарын хувьд шуурхай, нэгдмэл, аюулгүй байдлыг хангасан үндэсний хэмжээний тусгай харилцаа холбооны систем, газар зүйн мэдээллийн, тандан судалгааны болон байршил зүйн өөрийн системтэй байх шаардлагатай боловч хөгжиж буй орнуудын хувьд энэ нь санхүү, эдийн засаг, техник, технологийн бэрхшээлтэй асуудал юм.
Гэхдээ хөгжиж буй орнуудад жижиг хиймэл дагуул зохион бүтээх, угсрах, суурин дэд бүтэц, программ хангамж, ашиглах хөөргөх зохицуулалт нь харьцангуй нээлттэй, хүртээмжтэй, өртөг, зардал нь хямд болж байгаа нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Зорилтын 17-д заасан сансрын орчин “шууд хүртээмжтэй” байх шинэ боломжийг олгож байна. 2020 он гэхэд дэлхийн 70 шахам “жижиг” улс орнууд өөрийн хэрэгцээнд өргөнөөр ашиглах болно гэжээ. АНУ 1400 гаруй нано дагуул хөөргөөд байгаа бол, ОХУ 31, БНХАУ 60 нано дагуул хөөргөөд байна. Азийн Бангладеш, Казахстан, Энэтхэг, Пакистан улсууд өөрийн бага оврын хиймэл дагуултай болж эхэлсэн. Африкийн орнууд 20 дагуул, Төв ба Өмнөд Америкийн орнууд 40 дагуул ашиглагдаж байна.
Монгол Улс 2017 онд Мазаалай бага оврын дагуулыг АНУ-ын Фэлкон-9 хөлгөөр 400 км тойрог замд гаргаж өөрийн дагуултай 51 дэх орон болсноор сансрын орон зайг шууд ашиглах анхны алхам хийгдэж байна. Мазаалай хиймэл дагуулыг сансарт гарцгүй улсуудыг дэмжин хиймэл дагуул бүтээх, тойрог замд оруулахад нь туслах олон улсын “BIRDS” (Joint Global Multi-Nation Birds) төслийн хүрээнд бүтээсэн юм.
Жижиг хиймэл дагуул ашиглах боломж нээгдэж байгаа боловч Монгол Улсын хувьд бусад хөгжиж буй орнуудын адил хууль эрх зүйн орчин бүрдээгүй, төр, засгийн газруудын бодлого тодорхойгүй, агентлаг, орон нутгийн чадавх, хамтын ажиллагаа сул, зохих стандарт, журам дутмаг, шинжлэх ухаан, боловсролын салбар нь хөгжөөгүй, хүний нөөц бэлтгэгдээгүй түгээмэл сорилт тулгамдаж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны өмнө үндэсний хэмжээний агаар-сансрын бодлого буюу “Төрөөс агаар, сансрын салбарт баримтлах бодлого”-ыг боловсруулан баталж, түүний дагуу Үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг шинэчлэн, геостационар тойрог замын болон бага оврын хиймэл дагуул, агаарын тээвэр, навигац, дэд бүтэц, нисгэгчгүй төхөөрөмж зэргийг хосолсон, харилцаа холбоо, тандан судалгааны нэгдмэл системийг бий болгох шаардлага гарч байна. Мөн эрх зүй, зохион байгуулалтын шинэтгэл хийж засгийн газар, түүний хяналт тавих, хэрэгжүүлэх агентлагийн эрх, үүргийг тодорхой болгох, улс орны хэмжээнд харилцаа холбоо, тандан судалгааны нэгдмэл системийг хамтад нь удирдан зохицуулах бүтцийг шинэчлэх цаг нь болсон байна…” хэмээн онцлосон юм.
Зохион байгуулагчид
National University of Mongolia (NUM)
Kyushu Institute of Technology (Kyutech)
Ивээн тэтгэгчид:
Japan Society for the Promotion of Science (JSPS)
National Institute for Security Studies (NISS)
Олон улсын BIRDS төсөл
“Mазаалай” хиймэл дагуул
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02