Эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулав
2023-11-17
Аюулгүй байдал судлалын хүрээлэн Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцаа, хөрш орнуудын чиглэлд оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхол, идэвх, санаачилгыг хөхиүлэн дэмжих зорилгоор эсээ бичлэгийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн уралдаанд МУИС, ХИС, ШУТИС, ҮБХИС, ОТИС, Шихихутуг их сургуулийн оюутнууд оролцлоо.

Эсээ бичлэгийн уралдаанд “С5+1” сэдвээр МУИС-ийн оюутан Г.Алтанхишиг тэргүүн байр, “Монгол Улсын зөөлөн хүчний бодлого ба соёлын дипломат харилцаа” сэдвээр ХИС-ийн оюутан Б.Энхжин дэд байр, “Жижиг бүлгүүдийн хуваагдал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдвээр Шихихутуг их сургуулийн оюутан А.Бямбадалай гутгаар байрт тус тус шалгарав. Уралдааны шүүгчээр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, АБСХ-ийн ЭНБД, доктор Б.Индра, Ахлах судлаач, доктор Х.Урангоо нар ажилласан юм.
Ангилал:
Өмнөх нийтлэл
Дараах нийтлэл
Сүүлд нэмэгдсэн
Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд
2025-05-05
ХИЙМЭЛ ОЮУН УХААН – АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ЁС ЗҮЙ
2025-04-29
“Америк, Хятадын худалдааны дайн”-ы сүүлийн үеийн нөхцөл байдал: Хятадын талаас авч буй хариу арга хэмжээ, үр дагавар, цаашдын хандлага
2025-04-24
Украйны дайнаас хойших Орос, Хятадын эрчим хүчний салбарын харилцаа
2025-04-22
Төв Азийн эргэн тойронд
2025-04-15
ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ: КИРГИЗСТАН
2025-04-07
Орос – Украины дайны хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдал
2025-03-31
БНСУ: Улс төрийн хямрал ба гадаад харилцааны хуваагдал
2025-03-25
Технологийн эрин үеийн кибер аюулгүй байдал: Хиймэл оюун ухаан
2025-03-17
Хятадын “Хоёр хурал”
2025-03-10