БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцов
2023-09-11
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-ын ЭСЯ-наас 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр баярын арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, доктор О.Машбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын уламжлалт найрсаг түнш БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойн баярын арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол Улс, БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга П.Анужин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал болон хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатчид, найрамдлын нийгэмлэг, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
Энэ жил БНАСАУ байгуулагдсаны 75 жил, Монгол-БНАСАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн түүхэн ой тохиож буйгаар онцлог юм.
Ангилал:
Өмнөх нийтлэл
Дараах нийтлэл
Сүүлд нэмэгдсэн
Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд
2025-05-05
ХИЙМЭЛ ОЮУН УХААН – АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ЁС ЗҮЙ
2025-04-29
“Америк, Хятадын худалдааны дайн”-ы сүүлийн үеийн нөхцөл байдал: Хятадын талаас авч буй хариу арга хэмжээ, үр дагавар, цаашдын хандлага
2025-04-24
Украйны дайнаас хойших Орос, Хятадын эрчим хүчний салбарын харилцаа
2025-04-22
Төв Азийн эргэн тойронд
2025-04-15
ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ: КИРГИЗСТАН
2025-04-07
Орос – Украины дайны хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдал
2025-03-31
БНСУ: Улс төрийн хямрал ба гадаад харилцааны хуваагдал
2025-03-25
Технологийн эрин үеийн кибер аюулгүй байдал: Хиймэл оюун ухаан
2025-03-17
Хятадын “Хоёр хурал”
2025-03-10