Аюулгүй байдал судлалын хүрээлэн “Монгол Улсын Аюулгүй байдал: Гадаад, дотоод хүчин зүйл” сэдвээр оюутны эссэ бичлэгийн уралдааныг 2022 оны 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 21-ний хооронд зохион байгууллаа. Монгол Улсын гадаад бодлого, олон улсын харилцаа, хөрш орнуудын чиглэлд оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгаа хийх сонирхол, идэвх, санаачилгыг хөхиүлэн дэмжих, монгол хэлээр зөв найруулан бичих, бие дааж үзэл бодлоо бүтээлчээр, чөлөөтэй илэрхийлэх, илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Уг уралдаан хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд эссэг цахимаар хүлээн авч, багш, судлаачдаас бүрдсэн баг оюутнуудын ирүүлсэн эссэтэй уншиж танилцаад хамгийн өндөр оноо авсан 11 эссэг сонгосон ба хоёр дахь үе шатанд шалгарсан эссэг оюутан түс бүр илтгэл хэлбэрээр танилцуулсан юм.
Эссэ уралдаанд 100 орчим /94/ оюутан оролцон, амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уралдааны тэргүүн байранд МУИС-ийн ОУХНУС-ийн оюутан Х.Гүнбилигт шалгарч батламж, 2.000.000 төгрөгийн мөнгөн шагнал авсан бол дэд байранд ДХИС-ийн ЭЗНУС-ийн оюутан Т.Мөнхчимэг батламж, 1.500.000 төгрөгийн мөнгөн шагнал, гутгаар байранд ХИС-ийн оюутан А.Удвал батламж, 1.000.000 төгрөгийн мөнгөн шагналыг тус тус гардан авлаа.
Аюулгүй байдал судлалын хүрээлэн уг эссэ уралдааныг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах юм.




Өмнөх нийтлэл
Австрали, Хятадын худалдааны зөрчилСүүлд нэмэгдсэн
БНАСАУ-ын Элчин сайд судлаачидтай уулзав
2023-03-21
Хятадын “хоёр чуулган”
2023-03-17
Молдав улсад өрнөж буй үйл явдал
2023-03-10
Хятадын тагнуулын бөмбөлгийн хэрэг явдал
2023-03-03
Хятадын “гурван дайн”-ы талаар
2023-02-17
Эрчим хүчний түүхий эдийн экспорт импортын хамаарал ба төрөлжүүлэлт
2023-02-10
Орос-Хятадын харилцаа
2023-02-03
БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хо-той уулзалт зохион байгуулав
2023-02-03
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт
2023-01-27
Дэлхийн хүнсний хямрал
2023-01-20