СУДАЛГАА

Газрын тос, байгалийн хийн геостратегийн шинэ тогтоц

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/05/Oil-and-Gas.jpg

2019-05-16 — Долоо хоногийн тойм

НЭГЭН зууныг дамнасан газрын тос, байгалийн хийн геостратегийн тогтоц шинэ эсгүүр бүхий тогтцоор солигдож байна. Хамгийн том хэрэглэгч АНУ нийлүүлэгч болж, БНХАУ хамгийн том хэрэглэгч болсноор худалдаа, эдийн засгийн харилцаа, олон улсын аюулгүй байдлын системд өөрчлөлт орж, шинэ тогтцыг бий болгож байна. АНУ их хэмжээний газрын тос, хийг занараас үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын сацуу

Худалдааны дайн ба Д.Трампын жиргээ

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/05/trump-tweets.jpg

2019-05-10 — Долоо хоногийн тойм

ӨНГӨРСӨН долоо хоногийн ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Твиттер хуудсаараа дамжуулан худалдааны дайнтай холбоотой улс төрийн мэдэгдэл хийсэн. Д.Трампын мэдэгдэл дэлхийн санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх, худалдааны маргаан цаашид юунд хүргэх, Вашингтон Бээжингийн харилцаа хэрхэх талаар авч үзье. Д.Трампын жиргээ ба санхүүгийн зах зээлийн савалгаа ЦАГААН ордноос энэ сарын эхэнд худалдааны маргаанаар хоёр долоо хоногт

ТУРКИЙН ГАДААД БОДЛОГО ДАХЬ ЕВРАЗИСТ ҮЗЭЛ: Турк өрнөдийг баримжаалах чиглэлээ өөрчилж чадах уу?

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/05/1200x674.png

2019-05-07 — Долоо хоногийн тойм

АЮУЛГҮЙ байдал судлалын хүрээлэн ОХУ, АНУ, БНХАУ болон нөлөө бүхий бусад улсын шинжээчид, бодлого боловсруулагчид өөрийн төр, засгийн удирдлагад санал болгож байгаа бодлого стратегийг мэдээллийнхээ зарим дугаараар тоймлон хүргэж эхлээд байгаа билээ. Туркийн Ази, Номхон далайн судалгааны төвийн захирал  профессор Сэлжүк Чолакоглу  АНУ-ын Вашингтон хот дахь Ойрхи Дорнод судлалын хүрээлэнд 2019 оны 3 дугаар сард

Эх газар, далайд өрсөлдөгчөө тогтоон барих Америк загвар

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/05/1200x674-3.jpg

2019-05-02 — Долоо хоногийн тойм

ГЕОСТРАТЕГИЙН хувьд эх газарт байрласан ЗХУ задарсан нь Евразиас Америкийг хөөн гаргах гэсэн 40 жилийн оролдлогыг төгсгөл болгосон ч тэднийг геополитикийн хүнд сорилтууд хүлээсээр байна. Еврази нь бүхий л талаараа Америкаас аварга том боловч түүхэнд анх удаа Евразийн бус гүрэн АНУ Евразид тэнцвэржүүлэгч хүчин болж байна. Гэхдээ түүний үндсэн зорилго бол Евразийг нэгэн цул болгож

“Нэг бүс, Нэг зам”: Хятадын өсөлт ба үүрэг хариуцлага

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/05/1200x674.jpeg

2019-05-01 — Долоо хоногийн тойм

АЮУЛГҮЙ байдал судлалын хүрээлэн ОХУ, АНУ, БНХАУ болон нөлөө бүхий бусад улсын шинжээчид, бодлого боловсруулагчид өөрийн төр, засгийн удирдлагад санал болгож байгаа бодлого стратегийг мэдээллийнхээ зарим дугаараар тоймлон хүргэж эхлээд байгаа билээ. Энэ удаад 2019 оны 4 дүгээр сарын 25-аас 27-нд Бээжин хотноо “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний хоёр дахь

ӨМНӨД АЗИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ: ШХАБ доторх анхны мөргөлдөөн, Энэтхэгийн сонгууль, Шри-Ланкийн тусгай албадын ноцтой алдаа

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/05/1200x674.jpg

2019-04-26 — Долоо хоногийн тойм

ӨМНӨД Ази бол Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн стратегийн ач холбогдол бүхий зангилаа гэж тооцогддог бөгөөд эх газраар дорно зүгт Зүүн өмнөд ба Зүүн Ази, умар зүгт Төв Азитай шууд хаяа нийлдэг, өрнө тийш Ойрхи Дорнодод тулж очих газар зүйн байрлалаараа олон улсын аюулгүй байдлын тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд Евразийг дамнасан улс төр, аюулгүй

FAKE NEWS – Нийгмийн сэтгэл зүйгээр тоглох манипуляци

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/04/1200x674-5.jpg

2019-04-24 — Долоо хоногийн тойм

АЛИВАА улс үндэсний язгуур ашиг сонирхол, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх зорилгоор бүгд худал, эсвэл зарим хэсэг нь худал мэдээ, мэдээллийг тусгайлан бэлтгэж, боловсруулан ашигладаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн тодорхой бүлэг, хүмүүст ташаа мэдээлэл, ойлголт өгч, өөрийн талд ашигтай шийдвэр гаргуулах үндэс болж буй тусгайлан бэлтгэсэн мэдээ баримтыг хуурамч мэдээ, мэдээлэл буюу fake news гэж нэрлэдэг болоод байна.

УКРАИН: Өнгөгүй, майдангүй, аниргүй хувьсгал уу?

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/04/1200x674-4.jpg

2019-04-23 — Долоо хоногийн тойм

АЛИВ хувьсгалт өөрчлөлтүүд нэг тогтцыг нурааж нөгөөг бий болгохдоо зөрчил тэмцэл, дуулиан шуугиантай огцом явагддаг. Энэ нь хувьсгалыг хувьслын үйл явцаас ялгаж байдаг. Хувьсал аажим, алгуур, урт хугацаанд явагдаж байдаг. Харин өнөөгийн эрс өөрчлөлтийг авчирч буй хувьсгал аниргүй явагдаж байна уу? Даяаршлын тогтоц эвдэгдэн дангааршин дахин хуваарилалтын хувьсгал мөргөлдөөнгүй, аниргүй явагдаж байна. Нэгэн зууныг дамнан

ШХАБ-ын талаарх их гүрнүүдийн байр суурь

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/04/1200x674-3.jpg

2019-04-19 — Долоо хоногийн тойм

ДЭЛХИЙ дахинаа АНУ дангаар ноёрхох болсон нэг туйлт тогтолцоо хүчний дахин хуваарилалтаар олон туйлт тогтолцоо (одоогоор ажиглагдаж буйгаар “АНУ ба түүний холбоотон”, “Орос+Хятад ба бус бусад хүч” гэсэн загвар)-нд шилжих болж, уг процессыг ОХУ, БНХАУ дангаар хийгээд өөрсдийн нөлөөний улс, бүс нутгийн байгууллагаар дамжуулан нөлөөллийн хүрээгээ тэлсээр байна. Сүүлд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Энэтхэг, Пакистан

Хятадын геостратеги, тэнгисийн орон зайн төлөөх өрсөлдөөн

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/04/1200x674.png

2019-04-18 — Долоо хоногийн тойм

ОЛОН улсын харилцааны хүндийн жин Азид, Евразид шилжих тусам Хятад-АНУ-ын харилцаа нь хүйтэн дайны үеийн Зөвлөлт-Америкийн харилцааг орлох төдийгүй хэтдээ олон улсын харилцааны хоёр туйл болох хувилбарыг судлаачид үгүйсгэхгүй байна. 1980-аад оны дунд үеэр ЗХУ-тай харилцаагаа тогтвортой хадгалснаар Хятад улс “умардын аюул занал”-ыг мартаж, дотоод асуудалдаа бүхий л анхаарлаа хандуулахад хүргэсэн бөгөөд үүндээ ч амжилтад